Лхагва, 2024-04-24
​Ж.Оюунбилэг: Бид өөрсдийн омог дээр суурилсан вакцин гарган авах хэрэгтэй

ЭМЯ-наас Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.05.20-ний 11.00 цагийн байдлаар танилцууллаа. Монголын Анагаах Ухааны Академийн гишүүн, Монголын вирус судлалын нийгэмлэгийн гишүүн доктор , профессор Ж.Оюунбилэг вакцины талаар мэдээлэл өглөө.

Тэрээр “Тавдугаар сарын 19-ны байдлаар эмнэлзүйн өмнөх үе шатанд 85 вакцин явж  байна. Харин хүлээн зөвшөөрөгдсөн найм, хязгаарлагдсан хүрээнд хийж байгаа долоо нийт 15 вакцин байгаа. Эдгээр вакциныг үйлдвэрлэх арга технологиор авч үзвэл:

-Вектор ашигласан вакцин: Спутник-V, АстраЗенека

- мРНХ-д суурилсан вакцин: Moderna, Pfizer, Fosun

-Уурагт суурилсан вакцин: Эпивак-Корона, Нововак

-Идэвхгүйжүүлсэн вакцин: Чумаковын нэрэмжит судалгааны хүрээлэн, Синофарм

Бид яагаад вакцин хийх ёстой вэ

Манай  эрдэмтдийн хийсэн судалгаагаар монгол хүнд дасан зохицож байгаа вирусийн омог үүссэн байна. Магадгүй нас баралт өндөр байгаа нь үүнтэй холбоотой байх. Тэгэхээр бид илүү үр дүнтэй урьдчилсан сэргийлэх бэлдмэл, эмчилгээг хийе гэвэл өөрсдийн нутгийн омог дээр үндэслэсэн вакцин гаргах ёстой. Ер нь цар тахал биднийг олон юманд сургаж байна. КОВИД-19-өөс гадна шувууны томуу, гахайн томуу зэрэг шинэ халдвар гарах эрсдэл байсаар байгаа. Иймд вакцины үндэсний үйлдвэрлэл, технологитой байхад бидэнд л хэрэгтэй юм. Цагаан цэцэг өвчнийг бид өөрсдөө вакцин үйлдвэрлэж, хүн амаа дархлаажуулалтад хамруулан 1940 онд бүр мөсөн устгасан. Халдварт сааг мөн устгаснаас хойш 20 жил боллоо. Бид хоёр халдварт өвчнийг вакцины хүчээр дарж чадсан. Манай улсын хувьд шинэ коронавирусийн эсрэг өвөрмөц иммуноглобулин ба вакцин үйлдвэрлэх, вакцин биобэлдмэлийн үндэсний хяналтын лабораторийг сэргээн байгуулахыг дэмжсэн шийдвэрийг Засгийн газар, УОК гаргасан” гэлээ.


​Ж.Оюунбилэг: Бид өөрсдийн омог дээр суурилсан вакцин гарган авах хэрэгтэй
2021-05-20 13:24:45
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 3
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0