Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын Хамтын ажиллагааны ажлын хэсгийн IV хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр цахимаар зохион байгуулав.

Хурлыг Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Евразийн эдийн засгийн комиссын талаас Макроэдийн засаг, интеграцчлалын сайд, Удирдах зөвлөлийн гишүүн С.Ю.Глазьев нар ахалж оролцов.
Хуралдаанд хоёр талын холбогдох байгууллагуудын төлөөллүүд оролцож, техникийн зохицуулалтын хамтын ажиллагаа, эрүүл ахуй, хорио цээрийн арга хэмжээ, гаалийн зохицуулалт, аж үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааны хэтийн төлвийн талаар болон хоёр талын бизнесийн хүрээний хамтын ажиллагааны асуудлуудаар харилцан мэдээлэл хийж, санал солилцов.

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Евразийн эдийн засгийн комисс хамтран 2022 оны 1 дүнгээр сарын хоёрдугаар хагаст харилцан сонирхсон асуудлаар семинар зохион байгуулахаар тохиролцсон бөгөөд тус семинарын бэлтгэлийг хангаж хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар болов.
Төлөөлөгчдийн тэргүүн нар Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажлын явцыг сайшаан тэмдэглэж, хамтарсан судалгааны тайланг бэлтгэх чиглэлд үргэлжлүүлэн ажиллахаа нотлов.

Талууд Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хооронд 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах тухай Санамж бичгийн хүрээнд Хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2022-2025 он хүртэл сунгахаар тохиролцож, хуралдааны дүнгээр протоколд гарын үсэг зурав.
| Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийн IV хуралдаан болов |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24