Монгол, Японы Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр хөндөгдсөн асуудлын талаар мэдээлэл өглөө.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Монгол Улсын Ерөнхий сайд устөрөгчийн үйлдвэрийн салбарт гуравдагч болж ажиллах саналыг тавьсан.
Хоёрдугаарт хоёр орны аялал жуулчлалын салбарт шинэ дэвшил гаргаж ажиллах асуудлыг ярилцсан. Энэ хүрээнд монгол иргэдийг Япон улсад зорчиход визийн хөнгөлөлт үзүүлэх, визийн шаардлагуудыг хялбаршуулах саналыг тавилаа.
Засгийн газар хоорондын хөгжүүлж буй харилцааны тухайд өдий хүртэл хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнг чанаржуулах, ирэх 50 жилд шинэ агуулгаар баяжуулсан харилцааг хөгжүүлэх чиглэлээр талаар санал солилцсон.
Япон улсын ерөнхий сайд Ф.Кишида Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд илүү идэвх чармайлт гаргах, 2021 онд дууссан дунд хугацааны хөтөлбөрийн шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр энэхүү баримт бичигт гарын үсэг зурна.
Аялал жуулчлал, шууд нислэг болон иргэдийн визийн асуудлын талаар судалж, ойрын хугацаанд санал солилцоод шийдэл гаргахыг холбогдох байгууллагуудад хоёр талдаа үүрэг өгөхөөр болсон" гэв.
Ерөнхий сайд Монгол Улсын төр, засаг, ард түмнээ төлөөлөн Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцсоны дараа тус улсын Ерөнхий сайдтай уулзалт хийжээ.
| Б.Батцэцэг: Монгол иргэдийг Япон улсад зорчиход визийн хөнгөлөлт үзүүлэх, визийн шаардлагуудыг хялбаршуулах саналыг тавьсан |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02