Лхагва, 2024-05-08
Дөрөвдүгээр сарын 2, 3, 4-нд Сөүл, Токио руу гурван удаагийн нислэг үйлдэнэ

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ. /2020.03.26/
 
ОБЕГ-ын дарга, Улсын онцгой комиссын орлогч дарга Т.Бадрал "Эхний таван удаагийн нислэгээс хойш 10 гаруй хоног өнгөрч байна. Дэлхийд тархан суурьшсан 4885 монгол иргэн эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн. Өнөөдөр Австралийн Засгийн газраас Монгол Улсад суугаа зургаан иргэнээ татаж авсан.  Мөн БНСУ-ын хүсэлтээ гарган энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр 200 орчим солонгос иргэнийг татан авах гэж байна. 
 
2020 оны гуравдугаар сарын 28-нд ОХУ-аас иргэдээ татах үйл ажиллагааг зогсооно. 
 
Ойрын хугацаанд гурван удаагийн нислэг хийж, 750 гаруй иргэнээ татаж авна. Тодруулбал, 2020 оны дөрөвдүгээр сарын 2-нд БНСУ-ын Сөүл хот руу, дөрөвдүгээр сарын 3-нд Япон улсын Токио  хот руу, дөрөвдүгээр сарын 4-нд дахин Сөүл хот руу ниснэ" гэв. 

Дөрөвдүгээр сарын 2, 3, 4-нд Сөүл, Токио руу гурван удаагийн нислэг үйлдэнэ
2020-03-26 12:52:06
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0