БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин тавдугаар сарын 5-10-ны өдрүүдэд Франц, Серби, Унгар улсад айлчилна.
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзаж, худалдааны нөхцөл байдал, Украины дайн зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Ши Жиньпин Францын Ерөнхийлөгчид хандан Европын Холбооны улсууд батлан хамгаалах болон худалдааны чиглэлд АНУ-ын байр суурийг дэмжиж байгаа учраас талцал үүсэхээс сэргийлэхэд БНХАУ-д дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна. Мөн БНХАУ, Франц улс харилцан ашигтай ажиллаж, нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулахгүй байх чиглэлд хамтрахыг хүсжээ.
Харин Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Украины аюулгүй байдал нь цаашлаад Европын аюулгүй байдалтай холбоотой” гэдгийг дурдаад "Дэлхийн улсуудад хагаралдах эрсдэл үүсэж байгаа нь анхаарах асуудал" гэж онцолсон байна.
Түүнчлэн БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Комиссын Ерөнхийлөгч Урсула Гертруд фон дер Ляйен нар гурван талт уулзалт хийлээ. Уулзалтын дараа Урсула Гертруд фон дер Ляйен “Хэрэв БНХАУ худалдааны салбарт шударга өрсөлдөөн бий болгохгүй бол Европын Холбоо худалдааны чиглэлийн шаардлагатай бүхий л хариу арга хэмжээ авна” гэж мэдэгджээ. Мөн БНХАУ-ын цахилгаан автомашин, ган зэрэг ногоон шилжилтийн бүтээгдэхүүнээр Европт илүүдэл үүсээд байна гэж онцолсон байна.
Харин Ши Жиньпин уулзалтын үеэр “Дэлхийн зах зээл дэх эрэлтийг тооцвол БНХАУ-ын үйлдвэрлэлийн хүчин чадал хэт өссөн асуудал байхгүй” гэж байр сууриа илэрхийлжээ.
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Франц улсад хийж буй айлчлалаа өндөрлөсний дараа Серби, Унгар улсад айлчилна. Тухайлбал: мягмар гарагт Серби улсад айлчилсныхаа дараа лхагва гарагт Унгар улсад хийх гурав хоногийн айлчлалаа эхлүүлэх юм. Унгар улсын Ерөнхийлөгч, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар багадаа 16 гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурах хүлээлттэй байна.
Ши Жиньпин энэ удаагийн айлчлалаараа БНХАУ эдийн засгийн боломжийг бусад улсад олгоно гэх дохио өгөхийг зорьж байгаа аж.
БНХАУ-ын Унгар улстай байгуулах гэрээ нь “Бүс ба Зам” санаачилга дахь Унгар улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэж байна. Үүнд төмөр зам, автозам, эрчим хүчний төслүүд багтаж байгаа аж. Мөн талууд цөмийн эрчим хүчний чиглэлд хамтран ажиллах боломжийг хэлэлцэнэ гэдгийг Унгар улсын Гадаад хэргийн сайд Петер Сийярто мэдээллээ.
Х.Солонго
| Ши Жиньпин "Шинэ хүйтэн дайн"-аас сэргийлэхэд Францыг туслахыг уриалав |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24