Бямба, 2024-04-20
10761 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлжээ

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Онцгой байдлын ерөнхий газрын дэд хурандаа Б.Ууганбаяр: Монгол Улсад нэгдүгээр сарын 26-наас хойш 130 гаруй мянган иргэн орж ирсэн. Үүнээс 8000 гаруй иргэнийг гадаад улсаас татан авсан. Мөн 15 удаагийн агаарын тээврийн татан авалтаар 3000 гаруй хүн, төмөр зам, бусад хилээр орж ирсэн 5007 хүн байна. Сүүлийн долоо хоногийн байдлаар ОХУ-аас агаарын хөлөг болон Алтанбулаг боомт, Турк, Энэтхэгээс нийтдээ 1070 хүнийг татан авчирсан. Өнөөдрийн байдлаар 46 улсаас 10761 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн. Эдгээрээс өндөр настан 896, богино хугацааны визтэй 158, оюутан 2815, хүүхэд 358 байна. Нийтдээ 27 цэгт татан авсан иргэдээ байрлуулсан. 2029 хүн тусгаарлах байранд байна. Тухайлбал, ХӨСҮТ, Жаргалант, Корпорейт, Хабу, Тоёоко Инн, Энх-саран сувиллуудад байна. Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймагт ОХУ-аас авчирсан иргэдийг байрлуулсан. УОК болон Шадар сайдын зүгээс ОХУ-аас оюутнуудаа татан авчрах чиглэл өгсөн. Мөн Энэтхэг улс руу хоёр дахь нислэгийг төлөвлөж байна. БНХАУ-аас тодорхой тооны хүмүүс эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн. Ойрын хугацаанд Дорноговь аймгийн Замын-үүдэд татан авчирна. Цаашдаа ч иргэдээ тасралтгүй татан авна. Дэлхий болон Монгол Улсын нөхцөл байдал цаашид ямар болохыг таамаглахад хэцүү. Эрүүл мэндийн яам салбарынхаа мэдээллийг тогтмол хийж байгаа. Шуурхай штаб бусад ажлыг зохион байгуулж байна. Гадаадад байгаа иргэддээ бидний нөөц боломж хязгаарлагдмал байна гэдгийг хэлсэн. Эхнээсээ ирсэн иргэд 21 хоног болбол дараагийн ээлжийг татан авч байна. Одоо тавдугаар сарын 22, 23, 25-ны өдөр энэ сарын эхээр БНСУ-аас ирсэн иргэд гэрийн ажиглалтад шилжинэ. Бид түүний дараа байранд нь халдваргүйжүүлэлт хийж, дараагийн иргэдээ татан авах бэлтгэлээ  хангана” гэв.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын  дэд дарга Д.Сугарбат: Өнөөдрийн байдлаар Монгол Улстай хил залгаа ОХУ-ын хотуудын өвчлөлийн мэдээллийг хүргэе. Улаан-Үдэ хотод 948, Эрхүүд 601, Тувад 299 тохиолдол бүртгэгдээд байна. Гадаадаас зөөвөрлөгдөн орж ирж буй шинэ тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэж байна. Гэтэл ард иргэд анхаарал сэрэмжээ сулруулж эхэлж байна. Иргэд маскаа зүүхгүй, аж ахуй нэгж ариутгал халдваргүйжүүлэлтээ тогтмол хийхгүй байна. Манай байгууллагаас тавдугаар сарын 16-нд нийслэлийн долоон дүүрэгт хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулахад 3110 хүн амны хаалтаа зүүгээгүй, 1189 аж ахуй нэгж ариутгалаа тогтмол хийгээгүй асуудал гарч байна. Эдгээр хүмүүст эхний ээлжинд шаардлага тавьж, зөвлөгөө өгсөн. Харин 514 аж ахуй нэгж ариутгалыг тогтмол хийж байна. Ард иргэд зуны улиралд амны хаалтаа зүүж, гарын ариун цэврээ сайн сахих хэрэгтэй гэлээ.  
 

10761 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлжээ
2020-05-19 14:32:34
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0