Баасан, 2024-04-19
13 хүнээс COVID-19 вирус илэрч, батлагдсан тохиолдол 161 боллоо

ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар, ЗООНОЗ-ын вируслогийн лабораторид нийт 517 хүний сорьцонд шинжилгээ хийсэн байна. Үүнээс 504-т вирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 40 хүн, ажиглах байрны 352 хүний шинжилгээнд вирус илрээгүй. Харин өчигдөр 13 хүнээс COVID-19 вирус илэрчээ. Москва-Улаанбаатарын онгоцоор 2020.05.26-нд 170 хүн ирсэн. Үүнээс давтан шинжилгээгээр нэг оюутнаас вирус илэрсэн. Мөн өчигдөр Алтанбулагийн боомтоор 340 хүн орж ирсэн. Эдгээрийн шинжилгээнээс 12 хүнд вирус илэрсэн. Эдгээрийн 10 нь оюутан юм байна. Ингэснээр манай улсад COVID-19 халдварын батлагдсан тохиолдол 161 боллоо. Эдгэрсэн 43, эмчлэгдэж байгаа 118 хүн байна. Биеийн байдлын хувьд хөнгөн 107, хүндэвтэр 11. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 165 хүн хэвтэн эмчлүүлж байна. 

13 хүнээс COVID-19 вирус илэрч, батлагдсан тохиолдол 161 боллоо
2020-05-28 15:03:36
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ