Бямба, 2024-04-20
ЭМЯ: Дөрвөн хүн эдгэрч, дараагийн хяналтанд шилжлээ

Эрүүл мэндийн  яамнаас  /ЭМЯ/ өнөөдөр /2020.06.07/ ээлжит мэдээллээ хийлээ. 
Манай улсын хувьд өчигдрийн  байдлаар 59 хүн ажиглалтаас гарч одоогоор ажиглалтад 1244 хүн байна. Өчигдөр лабораториудад 217 хүнд шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирус илрээгүй байна. Мөн 185 хүнд давтан, ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрөв, тандалтын гурав, 25 жолоочид тус бүр шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй аж. Одоогоор дахин дөрвөн хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилал руу шилжлээ. Нийт 193-аас 75 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Өнөөдөр ХӨСҮТ-д 153 хүн эмчлэгдэж байна.
Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 216 улсад бүртгэгдэж 6 сая 948 мянган хүн өвчилж 4000 хүн нас барсан бол 3.4 сая хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд  ОХУ-д 8855 хүн шинээр халдвар авсан байна. Ялангуяа Буриад, Эрхүү, Тувад өвчлөл өндөр байна. Тэр дундаа Тувад шинээр 98 хүн шинээр халдвар авсан нь сүүлийн долоон хоногтой харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Тиймээс Туватай хил залгадаг Увс аймгийн Давст сумын иргэд онцгой анхаарал сэрэмжтэй байхгүй бол эрсдэл өндөр байгаа аж. Мөн хил орчмын нутгуудаар сэлгүүцэхгүй байхыг анхааруулж байна. 
 

 


ЭМЯ: Дөрвөн хүн эдгэрч, дараагийн хяналтанд шилжлээ
2020-06-07 14:54:21
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0