Лхагва, 2024-04-24
ЭМЯ: Батлагдсан тохиолдол 194 боллоо

Өнөөдрийн байдлаар манай улсын хувьд 1224 хүн ажиглалтад байна. Өчигдөр 46 хүнд шинжилгээ хийснээс 45-д нь вирус илрээгүй. Харин ОХУ-аас ирсэн олон улсын ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрсэн байна. Ингэснээр халдварын 194 тохиолдол бүртгэгдээд байна. Одоогийн байдлаар жолоочийн биеийн байдал хэвийн бөгөөд өнөөдөр Сэлэнгэ аймгаас ХӨСҮТ-д шилжүүлэх юм байна. Мөн өнөөдөр нэг хүн ажиглалтаас гарлаа. Шуурхай 119 аппликейшнд АНУ-аас нэг иргэн холбогдож, эмнэл зүйн шинж тэмдгийн талаар зөвлөгөө авчээ. 
Олон улсын хэмжээнд Covid-19-ийн халдвараар өвчилсөн хүний тоо 7 саяд хүрсэн байна. Халдварын тархалт АНУ, Бразил, ОХУ, Энэтхэгт эрчимтэй тархаж байна. ОХУ-д 8984  шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Манай улстай хил залгаа Тува, Эрхүү, Чита-д өвчлөл эрчимтэй нэмэгдэж байгаа аж. Иймээс хил залгаа аймгууд өндөр сонор сэрэмжтэй байхыг дахин анхааруулж байгаа аж. 
 

 


ЭМЯ: Батлагдсан тохиолдол 194 боллоо
2020-06-08 11:25:27
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0