Баасан, 2024-03-29
Австрали, Филиппинээс ирсэн бүх хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ болон салбар лабораториудад нийт 358 хүнд шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарсан байна. Тодруулбал тандалтын зорилгоор ХУД, БГД, БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс цуглуулсан 12 сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүний давтан шинжилгээ, ажиглах байрны 11 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 24 жолоочийн сорьц, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 14 хүний давтан шинжилгээнээс вирус илрээгүй ажээ. Түүнчлэн Австрали, Филиппинээс тусгай үүргийн онгоцоор ирсэн 262 хүний бүх сорьцноос болон дээр нь нисэх бүрэлдэхүүн, үйлчилгээний 12 ажилчдыг нэмээд нийт 274 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй байна. Одоогоор манайд COVID-19 халдварын батлагдсан тохиолдол 194-т хүрсэн. Үүнээс 87 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Мөн өнөөдөр ОХУ-аас ирсэн хоёр оюутан эдгэрч ХӨСҮТ-өөс гарч дараагийн шатны эмчилгээнд шилжсэн байна. Одоо нийт 107 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд өвчтөнүүдийн биеийн байдал 94 нь хөнгөн, 16 нь хүндэвтэр аж. Харин ажиглалтын байранд нийт 2382 хүн байна. 
COVID-19 халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж нийт 7 сая 300 мянган хүн өвчилснөөс 412 мянган хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 102 мянга гаруй хүн шинээр халдвар авчээ. Хойд болон Өмнөд Америк тивийн зарим улсад халдвар огцом хурдацтай тархаж эхэлжээ. Тухайлбал өнгөрсөн мягмар гарагт Пируд 4000 гаруй тохиолдол нэмэгджээ. Японд сүүлийн 24 цагийн хугацаанд 21 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Харин БНСУ-д өчигдөр 50 тохиолдол нэмэгдэж, хоёр нас баралт бүртгэгджээ. 

Австрали, Филиппинээс ирсэн бүх хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ
2020-06-10 12:17:15
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ