Баасан, 2024-04-26
Улаанбаатарт 15 хэм дулаан байна

Улаанбаатар хот орчимд үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 13-15 хэм дулаан байна.
Мөн өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж, говь талын нутгаар салхи шуургатай байна. Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, Алтайн өвөр говь болон говийн  аймгуудын нутгийн зүүн хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2020-06-12 09:27:11
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ