Баасан, 2024-04-19
Монгол Улсад бүртгэгдсэн ковидын халдвар 50 мянгад хүрлээ

Сүүлийн 24 цагт Covid-19-ийн 575 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 50099 тохиолдол боллоо. Улаанбаатарт шинээр 492 тохиолдол, хөдөө орон нутагт 78 тохиолдол бүртгэгдлээ. Мөн зургаан хүн Covid-19-ийн улмаас нас барсан бол 865 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт 43586 хүн эдгэрлээ. Нийт 3854 хүн эмнэлэгт хэвтэж байгаагаас маш хүнд 99, хүнд 497, хүндэвтэр 1379, хөнгөн 1899 хүн байна.
 
Улаанбаатар хотод нэгдүгээр тундаа 926677 хүн, хоёрдугаар тундаа 509465 хүн хамрагджээ. Хөдөө орон нутагт нэгдүгээр тундаа 875593 хүн, хоёрдугаар тундаа 156822 хүн хамрагдсан байна. 25-29 насны хүмүүс дархлаажуулалтдаа идэвхи муутай, 65-69 насны хүмүүс идэвхитэй байна.
 
Дэлхийн 206 улсад дархлаажуулалтын ажил үргэлжилж байна. Израил хүн амынхаа 62.8 хувийг нэгдүгээр тунд хамруулснаараа дэлхийд тэргүүлж байгаа бол тэдний араас Монгол Улс жагсаж, хүн амынхаа 54.7 хувийг вакцины нэгдүгээр тунд хамруулаад буй юм. 

Монгол Улсад бүртгэгдсэн ковидын халдвар 50 мянгад хүрлээ
2021-05-19 11:27:50
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0