Пүрэв, 2024-04-18
Малчдад хөнгөлөлттэй зээл олгож эхэлжээ

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөний дагуу хөдөө аж ахуйн салбарт хөнгөлөлттэй зээл олгох Засгийн газрын шийдвэр гарсан. Тодруулбал, газар тариалан, ноолуур бэлтгэл, малчдыг дэмжих чиглэлээр зээлийг олгоно. Тэгвэл орон нутагт малчдын хөнгөлөлттэй зээлийг олгож эхэлжээ.
 
Засгийн газраас тус салбарт хуваарилсан 500 тэрбумын 200 тэрбумыг ноолуур бэлтгэлд, хаврын тариалалтад 100 тэрбум, малчдыг дэмжих чиглэлд 200 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөсөн.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэн Д.Лхамжав малаа эрчимжүүлэх зорилгоор тус зээлд хамрагдсан байна. Үхэр голдуу малладаг тэрбээр малынхаа үүлдэр угсааг сайжруулах, сайн үүлдрийн бог малтай болох зорилгоор уг зээлд хамрагджээ. Хүү багатай 3 жилийн хугацаатай зээл учраас малчид сэтгэл хангалуун байгаа гэдгийг Д.Лхамжав онцоллоо. Тэрбээр “Малчдад зээлийн хэрэгцээ байсан. Малчид арилжааны банкнаас малаа барьцаалаад зээл авдаг. Хавар нь ноолуураар банкны өрөө төлөөд дахиад зээл авдаг. Харин энэ удаа Засгийн газраас 3 хувийн хүүтэй зээлийг малчдад олгож байгаа нь сайн шийдвэр боллоо” гэсэн юм.
 
Дархан-Уул аймгийн хонгор сумын малчин Т.Айсауле “Хөнгөлөлттэй зээл бол залуу малчдад маш их дэмжлэг болно. Өмнө нь банкнаас малчдын зээл гэж өндөр хүүтэй зээл авдаг байсан. Намар аваад хавар нь төлдөг. Ерөөсөө л зээлээс зээлийн хооронд байдаг байсан. Энэ удаагийнх хүү багатай учраас амжиргаанд хэрэгтэй зээл болно гэж харж байгаа” гэлээ.
 
Харин Дархан-Уул аймгийн Хонгор сумын малчин А.Дэмбэрэлнямбуу “Малынхаа үүлдэр угсааг сайжруулах зорилгоор зээлд хамрагдаж 20 сая төгрөг авсан. Зээлийнхээ материалыг түрүүчийн 7 хоногт өгсөн. Ажлын 5 хоногтоо зээл гарсан” гэв.
 
Хөдөө аж ахуйн 500 тэрбум төгрөгийн зээлийг олгохдоо Аж ахуйн нэгж бол НӨАТ төлсөн байх эсвэл НӨАТ-аас чөлөөлөгдсөн байх гэсэн үндсэн шаардлагыг тавьж байгаа юм байна. Мөн арилжааны банкнаас тавих журам зааврын хүрээнд материалаа бүрдүүлж өгөх юм.

Малчдад хөнгөлөлттэй зээл олгож эхэлжээ
2021-05-19 12:07:14
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ