Бямба, 2021-09-18
О.Батбаяр: Түргэвчилсэн оношлуураар хуурамч эерэг, хуурамч сөрөг их гарч байна.

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.09.10/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр "Орон нутагт хэрэглэж байгаа хурдавчилсан оношлуурыг татан авч, хяналт шалгалт явууллаа. Нийт 11 оношлуурын нэг нь л хэрэглэхийг зөвшөөрсөн оношлуур байна. Түргэвчилсэн оношлуураар хуурамч эерэг, хуурамч сөрөг их гарч байна. Өдөрт 500-700 сая төгрөгийг шаардлагагүй шинжилгээнд зарлагадаж байна" гэж ярилаа. Тэгвэл ЭМЯ-ны хэлстийн дарга Д.Баярболд "Коронавирусний эсрэг халдварын нэгдүгээр тунгийн хамрагдалт 69 хувьтай байна. Хоёрдугаар тунгийн хамрагдалт 65 хувьтай байна. Нийт 6100 жирэмсэн эмэгтэй, 5813 хөхүүл эмэгтэй, 12-17 насны 285 мянган хүүхэд вакциныхаа нэгдүгээр тундаа хамрагдаад байна. Хүүхдийн вакцинжуулалт хангалттай хэмжээнд хүрсэн гэж үзэж байна. Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 360600 томуугийн тунг хүлээж авсан. Өмнөх жилүүдэд томуугийн вакцин аравдугаар сарын дундаас хийгддэг байсан бол энэ жил есдүгээр сарын дундаас хийж эхэлнэ. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэн зэрэг хүчин зүйлийг 2-11 насны хүүхдүүдэд томуугийн вакцин хийнэ. Мөн 65-аас дээш насны ахмадад хийнэ" хэмээн ярилаа.
О.Батбаяр: Түргэвчилсэн оношлуураар хуурамч эерэг, хуурамч сөрөг их гарч байна.
2021-09-10 16:01:01
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ