Баасан, 2024-03-29
Н.Тавинбэх: Тавантолгой цахилгаан станц барих тендерийг энэ 7 хоногт зарлана

Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар  Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцууллаа.   

Тэрээр “Цахилгаан эрчим хүчний үйл ажиллагааны хөтөлбөрт 16 эх үүсвэрийг барьж байгуулахаар тусгасан. Гурван чиглэлд 16 эх үүсвэрийг хэрэгжүүлнэ гэдгийг өмнө нь хэлж байсан.

Төр өөрөө барих 450 Мвт-ын хүчин чадалтай, Тавантолгой дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлах бэлтгэл ажлын хангаж дууссан талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Тэгвэл энэ 7 хоногт багтаан тендерийг зарлана” гэлээ.

Тэрээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Тавантолгой дулааны цахилгаан станц Оюу толгой төслийг эрчим хүчээр хангах уу?

-Тавантолгой нүүрсний уурхайг түшиглэж барих Тавантолгой дулааны цахилгаан станц говийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангана. Мөн уул уурхайн төслүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах боломжтой. Өнөөдрийн байдлаар Оюутолгой 110-120 сая ам.долларын эрчим хүчийг БНХАУ-аас авч байна. Тиймээс энэ орлогыг Тавантолгойн цахилгаан станц олох боломжтой.

-Хэдий хэмжээний санхүүжилтээр хэр хугацаанд барьж байгуулах вэ?

-Цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулсан. Энэ станцыг 808 сая ам.доллар барина гэсэн тооцоолол гарсан. Цахилгаан станцыг төслийн санхүүжилтээр барина. 30 хувийг нь өөрийн хөрөнгөөр, 70 хувийг нь Засгийн газрын баталгааны зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохирсон.


Н.Тавинбэх: Тавантолгой цахилгаан станц барих тендерийг энэ 7 хоногт зарлана
2021-10-20 14:16:12
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0