Бямба, 2024-04-20
​Г.Ёндон: Хятад хилээ хаасан ч төмөр замын тээвэр хэвийн явж байгаа

Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар  Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцууллаа.   

Тэрээр “Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийн явцын талаар өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Энэ хуулийн төсөл өмнө нь хэд хэдэн удаа яригдаж байсан ч харамсалтай нь Засгийн газрын түвшнээс хэтэрдэггүй байсан. Харин энэ цаг үед Ерөнхийлөгч, УИХ-ын дарга энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Нэг үгээр, улс төрийн нөхцөл боломж хуулийн төслийг өргөн барихад таатай болсон.

Энэ хуулийг баталснаар манай улс уул уурхайн бүтээгдэхүүний үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй ойртуулж, ил тод нээлттэй шударгаар зарах нөхцөл үүснэ” гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хятад улс хилээ хаасантай холбоотойгоор шатахууны татан авалтад нөлөөлж байна гэсэн мэдээлэл гарсан. Зарим шатахуун түгээх станцууд АИ92 дууссан гээд өгөхгүй байна?

-БНХАУ хил хаасан. Гэхдээ төмөр замын тээвэр хэвийн явж байгаа. Өнгөрсөн шөнө Хөх хотоос 50 вагон түлш Замын-Үүд рүү орж ирсэн.

-Шатахууны үнийг төрөөс хүчээр барихгүй зах зээлийн зарчмаар нь явуулна гэсэн. Хэзээнээс эхлэх вэ?

-Зах зээлийн үнээс манай улсын шатахууны үнэ 100 хувь хамаардаг. Импортлогч нар ч шатахууны үнийг чөлөөлөх санал тавьж байгаа. Энэ талаар бид судалгаа хийж байгаа. Үе шаттайгаар зах зээлийн зарчим руу нь шилжүүлнэ гэдэг дээр талууд санал нэгдэж байгаа. Шатахууны үнийг барихад байнга төр оролцоод байх нь буруу гэж үзэж байгаа. Тиймээс эдийн засагт гэнэтийн шок өгөхгүй байхаар үнийг чөлөөлөхөөр ажиллаж байна.


​Г.Ёндон: Хятад хилээ хаасан ч төмөр замын тээвэр хэвийн явж байгаа
2021-10-20 14:18:51
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0