Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал О.В.Белозеров болон “Роснефть” компанийн захирал И.И.Сечинтэй энэ сарын 21-нд утсаар ярив.
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг шинэчлэн хөгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэх асуудлаар “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн Ерөнхий захиралтай ярилцаж, талууд санал нэгдлээ. “Улаанбаатар төмөр зам”-ын даргыг Монголын талын санал болгосноор ойрын хугацаанд томилохоор тохиролцсон байна.
“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн шинэчлэл төдийгүй төмөр замын төслүүд амжилттай хэрэгжвэл бүс нутаг дахь өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Мөн “Богдхан” төмөр замын төслийн хэрэгжилтэд Оросын тал оролцох боломжтойг нээлттэй тэмдэглэж, манай улсад шинээр баригдах төмөр замын төслүүдэд оролцохыг урив.

“Роснефть” компанийн захирал И.И.Сечин Монгол Улсад нийлүүлэх шатахууныг гэрээний дагуу бүрэн хэмжээгээр нийлүүлэхээ Ерөнхий сайдад мэдэгдсэн байна. Монголын шатахууны зах зээл, иргэдийн хэрэглээ Засгийн газрын анхаарлын төвд байнга байгаа гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дурдаад хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд асуудлыг нааштайгаар шийдвэрлэсэнд талархаж байгаагаа илэрхийллээ.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
| 'Роснефть' компаниас манай улсад нийлүүлэх шатахууныг таслахгүй гэв |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24