Эрүүл мэндийн яамнаас “Ковид 19” цар тахлын долоо хоногийн нөхцөл байдлын мэдээг тоймлон хүргэлээ. Энэ үеэр НЭМГ-ын орлогч дарга Ж.Отгонболд коронавируст халдварын нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Тэрээр “Дархлаажуулалтын нөхөн сэргээх тун буюу гуравдугаар тунд нийслэл хотын хүн амын 18,9 хувь нь хамрагдсан үзүүлэлттэй байна. Дүүргээр нь задалж яривал, Баянзүрх 23 хувь, Баянгол 20 хувь, Хан-Уул дүүргийн иргэдийн 26 хувь нь вакцины III тунд тус, тус хамрагджээ.
Манай улс цар тахалтай тэмцэхэд нэг иргэнд 111 сая төгрөг зарцуулсан гэх эдийн засгийн тооцоолол гарсан. Цаашид коронавирусийн халдварын нөхцөл байдал буурахад дархлаажуулалтын хувь, ард иргэд бидний эрүүл мэндийн боловсрол зэрэг олон зүйл нөлөөтэй.
Монгол Улсын хэмжээнд дунджаас дээш насны нас баралтын хувь их байна. Нас баралтаас сэргийлэх гол зүйл нь тандалт шуурхай хариу арга хэмжээг цаг алдалгүй авч өвчтөнийг эмнэлэгт хүргэх юм.
Мөн дархлаажуулалтын нэг тунд хамрагдаад өвдсөн бол хоёр сарын дотор II дахь тунг зайлшгүй хийлгэх, хэрэв хоёр тунд хамрагдаад өвдсөн бол хамгийн багадаа гурван сарын дараа III тунг хийлгэх хэрэгтэй хэмээн зөвлөмөөр байна. Гэхдээ одоогоор энэ тухай сайдын тушаал гараагүй байна” гэлээ.
| Ж.Отгонболд: Монгол Улс цар тахалтай тэмцэхэд нэг иргэндээ 111 сая төгрөг зарцуулж байна |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02