Сүүлийн хэд хоног Хятадын Эрээн хотын гаалиар нэг ширхэг ч чингэлэг гаргахгүй билээ. Энэ талаар Эрээн хотод амьдарч буй иргэдийн амнаас ам дамжиж буй яриагаар бол тус хотын гаалийн ажилчид авлига авсан нь тогтоогдсон тул Гаалийн даргыг солих, авлига авсан хүмүүст хариуцлага тооцох зэрэг асуудлууд үүсэж, түр зогсоогоод байгаа гэх. Эрээн хотын боомтоор өдөрт 100 орчим чингэлэг тээвэр гардаг байсан. Гэтэл сүүлийн үед боомтоор чингэлэг гаргахдаа сугалаа явуулдаг болсон. Магадгүй, сугалаанд сонгогдохын тулд ачаа тээврийн жолооч нар гаалийн ажилтанд авлига өгдөг байсан нь тогтоогдсон байж болзошгүй. Иймд тус хотын хуулийн байгууллагаас шалгалт явуулж, гаалийн удирдлагаа солих хүртэл Эрээний хилийг нээхгүй байх бодлогыг дотооддоо барьж байгаа гэх.
Тэгвэл Эрээн хотын гаалийн байгууллага дахь авлига авсан албан хаагчдад хариуцлага тооцох, халаа сэлгээний асуудал нь цэгцэрсэн тул /2022.05.19/ эхлэн тус байгууллага нь хэвийн ажиллаж эхэлнэ гэсэн мэдээлэл байна.
| Эх сурвалж: zindaa.mn |
| Өнөөдрөөс Эрээний гааль ажиллаж эхэлнэ |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02