Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх анхны өдрийн ёслол өнөөдөр Гадаад харилцааны яаманд болов.
Нээлтэд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Япон Улсаас Монгол Улсад сууга Элчин сайд Х.Кобаяши, “Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар оролцож үг хэллээ.
Монгол, Япон хоёр улс бичиг соёлын өнө эртний уламжлалтай. Энэ удаагийн дурсгалын маркны сэдэв нь манай хоёр улсын бичгийн соёл бөгөөд Монгол хэлээр бичигдсэн Японы уламжлалт хайкү шүлгийг монгол бичгээр бичиж, Монголын уудам тал нутаг, мойл цэцэг, Японы үзэсгэлэнт сакүра цэцгийг дүрслэн харуулжээ.
Энэхүү марк нь Монгол маркийн түүхэнд 1099 дэх, Японтой холбоотой 17 дахь сэдвийн марк юм.
Тухайлбал
“Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар ёслолд оролцсон хүндэт зочдод дурсгалын марк гардуулав. Маркийг бүтээхэд ахмад дипломатч О.Батсайхан мэргэжлийн зөвлөгөө өгч хамтран ажилласан гэж ГХЯ-наас мэдээллээ.
| Монгол, Японы 50 жилийн ойд зориулсан шуудангийн марк гаргажээ |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02