 
 
Эрхэм хүндэт Улаанбаатарчууд аа, баялаг бүтээгч аж ахуйн нэгжүүд ээ
Та бүхэндээ зуны дэлгэр өдрийн мэндийг хүргэж, цэлгэр цэвэр, аюул эрсдэлгүй Улаанбаатар хотыг бий болгох Нийслэлийн Засаг даргын санаачилгыг дэмжин хашаа хайсаа буулгаж, гадаа талбайгаа тохижуулж, нийслэл хотдоо өнгө нэмж буйд талархал илэрхийлье.
Улаанбаатар хотод өдгөө Монгол Улсын хүн амын 50 орчим хувь нь аж төрж, нийт аж ахуйн нэгжийн 70 гаруй хувь нь үйл ажиллагаагаа явуулж байна. Төвлөрөл дагасан энэхүү хэт бөөгнөрөл нь өнгөрсөн хугацаанд үл ойлголцол, тусгаарлан бэхжих орчин нөхцөлийг үүсгэсэн ч энэ нь ирээдүй цагт Улаанбаатар хот иргэндээ ээлтэй, аж ахуйн нэгждээ дэмтэй хотын соёлын түгээн дэлгэрүүлж, дагаж мөрдөж, цэцэглүүлэн хөгжүүлэх их зорилтоос ухрах шалтаг шалтгаан болох учиргүй юм.
Иймд үүсэн байгуулагдсан 400 жилийнхээ ойд дөтөлж, хотын соёлыг манлайлан төлөвшүүлэх учиртай их хотын ирээдүйг цэлгэр цэвэр, аюул эрсдэлгүй болгож, тусгаарлан хашаалсан жижиг эрх ашгаас чөлөөлж, гадна талбайгаа иргэндээ ээлтэй тохижуулах нь Улаанбаатар хотын оршин суугч нэг бүр болоод аж ахуйн нэгж бүрийн үүрэг хариуцлага хэмээн гүнээ итгэж байна.
Энэхүү итгэл, хүлээлт, зорилтыг хүндэтгэн үзэж, бид бүхний санаачилгыг дэмжин үйл хэргээрээ манлайлан үлгэрлэж буй иргэн, аж ахуйн нэгж бүхэнд дахин талархал илэрхийлж, үргэлжлүүлэн нээлттэй хамтран ажиллахыг уриалж байна.
Цэлгэр, цэвэрхэн, аюулгүй хотын төлөө хамтдаа хичээцгээе.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ
Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР
Нийтэлсэн: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар
| Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар уриалга гаргалаа | 
 
   
  
      
        
   
   
  Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
 Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо 
      2025-10-23 12:20:01
 А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
 А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио 
      2025-10-23 12:18:59
 Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
 Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо 
      2025-10-23 12:17:14
 С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
 С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна 
      2025-10-01 11:00:20
 Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
 Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна 
      2025-10-01 10:59:24
 Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
 Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв 
      2025-10-01 10:56:54
 Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
 Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин 
      2025-09-24 12:06:06
 УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
 УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй 
      2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
 Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
 Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна 
      2025-09-23 08:43:02