Бямба, 2024-06-15
Хятад улс газар нутгийн маргаантай арлуудын ойролцоо судалгааны хөвүүр суурилуулжээ

Зүүн Хятадын тэнгис дэх Сенкаку (Дяоюйдао) арлуудын ойролцоо Хятад улс судалгааны хөвүүр суурилуулсан тухай “Yomiuri” сонин мэдээлжээ. Эдгээр арлууд нь Япон, Хятадын хооронд газар нутгийн маргаан үүсгээд байгаа билээ. Тус сонинд мэдээлснээр, судалгааны хөвүүрийг Японы эдийн засгийн онцгой бүсийн дотор сууурилуулсан байна. Үүнтэй холбогдуулан Японы эрх баригчид Хятадын талд хэдийнэ эсэргүүцэл илэрхийлсэн бөгөөд үүнээс өмнө Хятадын тал  2016 ба 2018 онд уг бүсэд далайн давлагааны өндөр, усан доорх урсгалын хурдны талаар мэдээлэл цуглуулах судалгааны хөвүүрүүдийг суурилуулж байсныг уг сонинд дурджээ. Хятадын эрх баригчид өөрийн газар нутаг гэж үздэг Сенкаку бүлэг арлын тавыг нь Токио хотын эрх баригчид хувийн эзэмшигчдээс худалдан авсан гэдгээ 2012 оны есдүгээр сард мэдэгдсэний дараа уг арлуудтай холбоотой газар нутгийн маргаан хурцдаж,  БНХАУ-д Японы эсрэг томоохон жагсаал цуглаан болсон билээ. Үүнээс хойш Хятадын хөлөг онгоцууд маргаантай арлуудын ойролцоо байнга үзэгдэж, сүр хүчээ харуулах зорилгоор эргийн бүс рүү үе үе нэвтэрдэг болсон байна. Өнгөрсөн онд Хятадын хөлөг онгоцууд арлуудын ойролцоо 336 хоног байрлаж, Япон улс өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг бүс рүү үе үе нэвтэрч байжээ. 
 
Эх сурвалж: "Монцамэ"  агентлаг

Хятад улс газар нутгийн маргаантай арлуудын ойролцоо судалгааны хөвүүр суурилуулжээ
2023-09-18 12:09:18
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0