Баасан, 2024-03-29
Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын эхний 50 км-ыг хүлээн авлаа

Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын эхний 50 километрийг өчигдөр хүлээн авлаа. Нээлтийг үйл ажиллагаанд МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УУХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нар оролцлоо. Зүүнбаянгийн төмөр замын 414.6 километр замын эхний 50 км төмөр замын бүтээн байгуулалтад 6100 залуу оролцжээ. Тэдний 100 гаруй нь  Сонгинохайрхан дүүргийн иргэд юм. Энэхүү төмөр замыг барьж байгуулснаар Тавантолгойн уурхайгаас коксжих нүүрс экспортлох, уул уурхайн ба аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой. Жилд 15 сая тонн ачаа тээвэрлэх аж.Тус төмөр зам нь Таван толгой нүүрсний уурхайн коксжих нүүрсийг ОХУ, БНХАУ руу экспортлох шинэ гарц бий болгох ба төмөр замын трассын дагуу Цагаан суварга, Хармагтай, Манлай зэрэг нүүрс, төмөр, зэс, цайрын томоохон орд газрууд байрлаж байгаа нь Монголын уул уурхайн экспортод голлох нөлөөг үзүүлэх төмөр замын чиглэл болох юм байна. 
Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шугамыг барьж одоо байгаа дотоодын төмөр замын сүлжээгээр дамжуулан Орос, Хятадын төмөр замын сүлжээнд холбогдох, цаашилбал далайн боомтуудад хүрэх бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүнийг Хятад, Солонгос, Японы зах зээлд хүргэх боломжтой болно.Өнөөдрийн байдлаар Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын газар шорооны ажлын талбарт 4300 гаруй хүн, 2200 орчим машин механизмын хүчин чадалтайгаар ажиллаж байна. 

Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын эхний 50 км-ыг хүлээн авлаа
2020-06-15 11:55:46
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0