Коронавирус (Covid 19)-ийн халдвар манай улсад голомтлон гарсантай холбоотойгоор Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаанаар 12 дугаар сарын 1-ний 06.00 цаг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасан. Үүнтэй холбогдуулан даатгалын компаниуд, мэргэжлийн оролцогчид өөрийн ажилтан болон даатгуулагчдынхаа аюулгүй байдлыг хангах мөн үйл ажиллагаагаа тогтвортой, хурдан шуурхай явуулах зорилгоор цахим хэлбэрээр ажиллаж байна.
Тодруулбал, даатгуулагчдад даатгалын зөвлөгөө мэдээлэл өгөх, нөхөн төлбөрийн баримт материал хүлээн авах, нөхөн төлбөр олгох ажлыг цахим хэлбэрээр явуулснаар шуурхай шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлж даатгуулагч иргэдийнхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаж байгаа юм. Иймд иргэд, аж ахуй нэгж, даатгуулагч Та бүхэн даатгалын компаниуд, мэргэжлийн оролцогчдын лавлах утас, вэб сайт, фэйсбүүк мессенжер буюу чатбот ашиглан тухайн байгууллагаас санал болгосон даатгалын бүтээгдэхүүнүүдийг нь худалдан авах, зөвлөмж мэдээлэл авах, нөхөн төлбөрийн баримт материал бүрдүүлэх боломжтой гэдгийг зөвлөж байна.
Ташрамд мэдээлэхэд, өнөөдрийн байдлаар манай улсын даатгалын зах зээлд ердийн болон урт хугацааны даатгалын нийт 15 компани бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сая гаруй даатгуулагч иргэдэд хүргэж ажилладаг. Даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу даатгагч нь даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд холбогдох баримтыг үндэслэн даатгуулагчид олгох үүрэгтэй.
Даатгалын компаниудын холбогдох утас, фэйсбүүк мессенжер (чатбот)
|
№ |
Даатгалын компаниуд |
Утас |
Чатбот (фейсбүүк) |
|
1 |
Амар даатгал |
1800-2111, 95117965 |
|
|
2 |
Ард даатгал |
7720-0089 |
|
|
3 |
Бодь даатгал |
7000-4800 |
|
|
4 |
Ганзам даатгал |
242667, 242668 |
|
|
5 |
Мандал даатгал |
7575-2000 |
|
|
6 |
Миг даатгал |
7575-6000 |
|
|
7 |
Монгол даатгал |
1800-1990 |
|
|
8 |
Монре даатгал |
77779000 |
|
|
9 |
Мөнх даатгал |
94006405, 331332 |
|
|
10 |
Номин даатгал |
1800-2888 |
|
|
11 |
Нейшнл лайф даатгал |
7011-3366 |
|
|
12 |
УБ Хотын даатгал |
7000-1234 |
|
|
13 |
Практикал даатгал |
7777-6677 |
|
|
14 |
Тэнгэр даатгал |
1800-1889 |
|
|
15 |
Хаан даатгал |
7575-7588 |
Та бүхэн санхүү даатгалын үйлчилгээг цахимаар хүлээн авч, хөл хорионы дэглэмийг сайтар сахиж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлийнхнээ хамгаалахыг уриалж байна.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
Эх сурвалж: ikon.mn
| Даатгалын компаниуд цахимаар ажиллаж байна |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02