Бямба, 2021-07-24
"Эрдэнэс Монгол" ХК Монголын ТОП-100 аж ахуй нэгжээр шалгарлаа

Монгол Улсын Засгийн газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран Монголын ТОП-100 аж ахуй нэгжийг шалгаруулах арга хэмжээг 19 дэх жилдээ уламжлал болгон зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ коронавирус цар тахлын тархалттай холбоотой энэ жил анх удаа цахимаар болж өндөрлөлөө.

Монголын эдийн засгийг эрчимжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг 100 аж ахуйн нэгжээр “Эрдэнэс Монгол” ХХК шалгарч 27 дугаар байрт эрэмбэлэгдлээ. Монголын шилдэг 100 аж ахуйн нэгжийг тодруулахдаа тухайн жилийн орлого, улсын төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээ, нийгмийн даатгал төлсөн байдал, цар тахлын хүнд үед ажлын байраа хадгалж чадсан эсэх, компанийн хөрөнгийн хэмжээ зэрэг үндсэн үзүүлэлтийг харгалзан үзсэн байна. 2019 оны ТОП-100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 3.4 их наядаар өсч, 34.3 их наяд хүрсэн нь ДНБ-ий 93 хувь, төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 54 хувиар өсч, 6.3 их наяд төгрөгт хүрсэн нь татварын нийт орлогын 65 хувьд хүрсэн үзүүлэлттэй байна. Монгол Улсын Засгийн газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим болон бусад Ажлын хэсгийн гишүүдийн зүгээс цар тахлын хүндхэн үед эдийн засагтаа үнэтэй хувь нэмэр оруулсан “Эрдэнэс Монгол” ХХК болон түүний охин компаниудад онцгойлон талархал илэрхийлсэн юм.


"Эрдэнэс Монгол" ХК Монголын ТОП-100 аж ахуй нэгжээр шалгарлаа
2021-07-02 09:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0