Хөгжлийн банканд 2022 оны нэгдүгээр сарын 20-ноос хойш өнгөрсөн сарын 05-ныг хүртэл хугацаанд нийт 1.3 их наяд төгрөгийн зээл барагдуулжээ.
Тус банк зээлийг бэлэн мөнгөөр барагдуулах зарчим баримталж байгаа ч чанаргүй, эрсдэл өндөртэй зээлийн эргэн төлөлтийг барьцаа хөрөнгөөр хангуулж, банкны өмчлөлд шилжүүлэн барагдуулах нөхцөл үүссэн байна.
Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтийн хүрээнд шүүхийн шийдвэрийн дагуу банкны өмчлөлд шилжүүлсэн, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгийн хэмжээ 2023 оны тавдугаар сарын байдлаар 270 тэрбум төгрөг байна. Эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлд санал болгож, эдийн засгийн эргэлтэд оруулахдаа нээлттэй, ил тод, хэн нэгэнд давуу байдал үүсгэхгүй байх зарчмыг баримтална.
Хөгжлийн банкны бүртгэлд байгаа өмчлөх бусад үл хөрөнгийг нөхцөл байдлаар ангилбал:
- Бүрэн ашиглалтад орсон болон худалдан борлуулахад бэлэн
- Бүтээн байгуулалт үргэлжилж буй
- Дуусаагүй буюу бүрэн ашиглалтад ороогүй хөрөнгө
Хөгжлийн банкны зүгээс энэ удаа бүрэн ашиглалтад орсон, борлуулахад бэлэн үл хөдлөх хөрөнгийг борлуулна. Эдгээр хөрөнгийн талаар Хөгжлийн банкны цахим хуудсаар дамжуулан мэдээлэл авах, эсвэл газар дээр нь очиж үзэх бол энэ сарын 03-наас 14-нийг дуустал хугацаанд тухайн байрлалд танилцуулж, үзүүлнэ. Хөрөнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 8502-0513, 8551-0513 утсаар лавлах боломжтой.
Худалдан авах хүсэлт гаргагчийн ирүүлсэн саналыг энэ сарын 15-20-ны өдрийн хооронд www.dbm.mn банкны вэб сайтын “Худалдан борлуулах ҮХХ” цэсэнд ирүүлсэн саналуудыг нэгтгэн, шаардлага хангасан худалдан авагчтай холбогдож, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулна гэж Хөгжлийн банкнаас мэдээлэв.
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна