Бямба, 2024-06-15
Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөг болжээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний найман сарын голлох үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд танилцууллаа. Мөнгөний нийлүүлэлт (М2) энэ оны наймдугаар сард 32.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.7 их наяд төгрөгөөр буюу 21% нэмэгджээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад: Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.4 их наяд төгрөг болж, 16.2 хувиар өсөж,
Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөг болж, 11.7 хувиар (294 тэрбум төгрөгөөр) буурсан үзүүлэлт аж.
Нийт зээлийн өрийн энэ оны наймдугаар сард 25.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс гурван их наяд төгрөгөөр өссөн байна.

Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөг болжээ
2023-09-15 13:17:06
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0