Бямба, 2024-04-27
Л.Энх-Амгалан: Би төлбөртэй троллуудаас айхгүй, хувьсах зардлыг танана

Хувийн сургууль тэр дундаа 10 ба түүнээс дээш сая төгрөгийн төлбөртэй сургуульд хувьсах зардлыг өгөхгүй байхаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан шийдвэрлэсэн байна.
 
Хувийн хэвшлийн үйл ажиллагаатай 5 сая хүртэлх төлбөртэй 106 сургууль, 5-10 сая төгрөийн төлбөртэй 12 сургууль, 10-аас дээш сая төгрөгийн төлбөртэй 8 хувийн сургууль байдаг аж.
 
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ талаар “Хувийн сургуулиуд адилхан танхимаар хичээллэхгүй байгаа. Зардал хэмнэж байгаа. Дээр нь төрөөс цахилгаан дулааныг нь хөнгөлж байна. Ажилчдынх нь НДШ-ийг төр хөнгөлж байна. Дээр нь 1 хүүхдээс 10 сая төгрөг авч байна. Гэтэл Төрийн сургуульд явдаг 170.000 хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон. Нийслэл хотод 30.000 гаран хүүхэд тог цахилгаангүй, зурагтгүй, кабельгүй, утасгүй, компьютергүй орчинд байна. Хувийн сургуулиудаас хэмнэсэн хувьсах зардлыг амьдралын боломжгүй, цахимаар болон теле хичээл авах боломжгүй хүүхдүүдэд зориулна. Зохион байгуулалттай, төсөвтэй, захиалагчтай нэр нүүргүй троллуудаас айхгүй шүү” хэмээн өөрийн цахим хуудаснаа тайлбарлажээ.

Л.Энх-Амгалан: Би төлбөртэй троллуудаас айхгүй, хувьсах зардлыг танана
2021-02-14 11:01:57
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ