Пүрэв, 2020-10-22
The Washington Post: Хятад Тайванийг эзлэн түрэмгийлэх аюул заналхийлж байна

Бээжин Тайванийн хоорондын хурцадмал байдал нэмэгдэж байна. 1911 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэн нийслэл Тайбэй хотод илтгэл тавьж, Бээжин рүү хандан цэрэг дайны байр суурьнаасаа ухарч, энхийн яриа хэлэлцээний ширээний ард суухыг уриалсан юм. Түүний илтгэлийн хэдхэн цагийн дараа Бээжингээс хариу үйлдэл үзүүлсэн талаар The Washington Post мэдээллээ. 

Тодруулбал түүнээс хойш хэдхэн цагийн дараа Хятадын телевизүүд Хятадын зүүн өмнөд эрэг орчимд усан онгоц, довтолгооны нисдэг тэрэг, хуурай замын пуужин ашиглан цэргийн сургуулилт хийж байгаа тухай хоёр минутын бичлэгийг цацав.  

Мөн ням гарагийн орой Хятадын телевизээр бас нэгэн анхаарал татсан сурвалжлага гарчээ. Өнгөрсөн жил Хятадын өмнөд хэсэгт сураггүй алга болсон Тайванийн бизнесмен залуу Ли Мен Чугийн мэдүүлгийг цацав. Ли шоронгийн хувцастай байсан бөгөөд Хятадын үндэсний аюулгүй байдалд заналхийлж, Хонконг, Тайванийн тусгаар тогтнолыг дэмжсэндээ уучлалт гуйжээ. Хятадын эрх баригчдын мэдээлж буйгаар Ли Хонконгод тагнуул хийж, үймээн самуун дэгдээсэн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан байна. 

 

Ийнхүү Нэг Хятад бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй бол Бээжингийн зүгээс Тайвань руу цэргээ оруулна гэсэн сануулга. Хятад Тайванийг эзлэн түрэмгийлэх аюул заналхийлж байна хэмээн The Washington Post бичжээ.  

БНХАУ-ын байлдааны 40 онгоц Тайванийн хоолойн дунд шугамыг зөрчсөн тухай мэдээллийг өнгөрсөн есдүгээр сард CNN мөн мэдээлж байсан. Хятадын H-6 бөмбөгдөгч онгоц, J-10, J-11, J-16 сөнөөгч онгоцнууд, мөн байлдааны Y-8 онгоц, нийт 37 онгоц Тайванийн хоолойн дунд шугамыг зөрчсөн тухай Тайванийн Батлан хамгаалахын яам мэдээлсэн.   

Эх газрын Хятад буюу коммунист Хятад нь Тайванийг Хятадын нэг хэсэг гэж үздэг бөгөөд салан тусгаарласан өөрийн нэг муж гэж мэдэгдсээр ирсэн түүхтэй. Тиймээс Нэг Хятад бодлогын хүрээнд энэ “муж”-ийг нэгтгэх гэсэн оролдлогыг нэг бус удаа хийж байсан юм. Харин энэ бүрт нь Тайванийн гол ар тал нь АНУ байсаар ирсэн бөгөөд тэдний төлөө дайтахад бэлэн гэдгээ шууд харуулж байсан. Дэлхийн бусад улс орнуудын нэгэн адилаар АНУ “Нэг-Хятад” бодлогыг дагаж, Тайванийг эх газрын Хятадын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрдөг. Гэсэн ч Бээжинтэй дипломат харилцаагаа хэвийн үргэлжлүүлэхийн зэрэгцээ Тайваньтай ч мөн харилцаагаа хөгжүүлэх сонирхолтой хэвээр байгаа юм. Нэн ялангуяа Доналд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш АНУ-Тайванийн албан бус харилцаа эрчимжсээр байна. 

Эх сурвалж: The Washington Post

The Washington Post: Хятад Тайванийг эзлэн түрэмгийлэх аюул заналхийлж байна
2020-10-14 11:37:10
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 1
  • 2
  • 1
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-14 23:37:22
    Зочин: Төрийн толгойд байгаа эрлийзүүдийг дахин дахин битгий сонгоод бай өмхий мангаруудаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-14 21:22:03
    ?????: Ууж идэхийн хэнээ туссан үхрүүд их юм бодож сээхэлзэх хэрэггүй дэ, удирдагчид нь мөнгөнд нугасгүй, охид хүүхнүүд нь өнгө хөрөнгөнд хөлөө хугалдаг өчүүхэн монголыг их хятад үндэстэн хэдхэн жилийн дараа л уусгачихна, ганц ч сумны гарзгүйгээр
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-14 18:26:57
    Зочин: Эрлийзүүд олон болсон. Монголыг нэг мужаа гэж бодоод байна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-14 17:44:26
    Зочин: Чи дутаа ....хятадууд ялахгүй задрана
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-14 17:33:29
    ?????: АНУ ардчиллын бодлогоор мөхөл рүү явж байна. Харин Хятад улс коммунист бодлогоор хөгжин цэцэглэж хүчирхэгжиж байна.