Лхагва, 2024-04-24
ОХУ-д бүртгэгдсэн коронавирусийн тохиолдол 2 сая давлаа

ОХУ-д коронавирусийн халдварын нийт 2 015 608 тохиолдол бүртгэгджээ. Хоногт бүртгэгдсэн халдварын тохиолдол дээд цэгтээ хүрч, 24 цагийн дотор 23610 тохиолдол нэмэгдээд байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 463 хүн нас барсан бөгөөд тус улсад халдварын тархалт эхэлснээс хойш нийт 34850 хүн амиа алджээ. ОХУ халдварын тохиолдлоороо АНУ, Энэтхэг, Бразил, Францын дараа дэлхийд тавдугаарт бичигдэж байна.

Нийслэл Москва хотод нийт 533 068, хоногт 6438 тохиолдол бүртгэгдлээ. Харин Эрхүү мужид нийт 29383 тохиолдол бүртгэгдэж, нийт 718 хүн нас бараад байна.

Дэлхий даяар нийт 56,2 сая тохиолдол бүртгэгджээ. ДЭМБ цар тахлын өнгөрсөн есөн сарын нөхцөл байдалтай харьцуулахад илүү хүнд байдал үүсэх магадлалтай болоод байгааг анхааруулжээ. 

Эх сурвалж: ТАСС


ОХУ-д бүртгэгдсэн коронавирусийн тохиолдол 2 сая давлаа
2020-11-20 14:19:57
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0