Баасан, 2024-03-29
Токиогийн олимп цуцлагдаж магадгүй

 Японд “COVID-19” халдварын нөхцөл байдал хүндэрвэл энэ зун болох Токиогийн Олимпын наадмыг цуцлахад хүрч магадгүй гэж тус улсын эрх баригч Либерал-Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Никай Тошихиро мэдээлжээ.
“Хэрэв Олимпыг зохион байгуулах боломжгүй нөхцөл байдал үүсвэл цуцлахаас өөр аргагүйд хүрнэ” гэж Н.Тошихиро өнөөдөр нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлсэн байна.
Гэвч Япон улсын хувьд Олимпыг зохион байгуулах нь “томоохон боломж” гэдгийг тэрбээр онцлоод, амжилттай явуулахын төлөө үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргах хэрэгтэйг цохон тэмдэглэжээ.

Токиогийн олимп цуцлагдаж магадгүй
2021-04-14 17:23:40
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0