Гадаадын иргэн, харьяатын газар төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор үйлчилгээгээ үе шаттайгаар цахимжуулж байна. Энэ хүрээнд бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг арванхоёрдугаар сарын 1-нээс цахимаар хүлээн авч эхлэхээр боллоо.
![]()
Визийн зөвшөөрөл гэдэг нь виз олгох эрх бүхий байгууллагаас Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичгийг хэлдэг бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газраар үйлчлүүлж буй иргэдийн дийлэнх хувь нь уг үйлчилгээг авдаг. Тэгвэл энэхүү үйлчилгээ цахимжсанаар гадаадын иргэнийг урьж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд заавал биечлэн ирж цаг хугацаа алдахгүйгээр байгаа газраасаа https://immigration.gov.mn/mn/ сайтад хандан, визийн зөвшөөрлийн хүсэлтээ илгээх боломжтой болж байна.
Визийн зөвшөөрлийн хүсэлтийг яаралтайгаар ажлын 3 хоног, энгийнээр ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэнэ.
Цахимаар визийн зөвшөөрөл хүсэхдээ:
1. https://immigration.gov.mn/mn/ хандана 2. “Визийн зөвшөөрөл” хэсэг рүү нэвтэрч, тухайн иргэний ирэх хугацаа, зорилгод тохирсон ангиллыг сонгоно 3. Мэдээлэлтэй танилцаж, “Цахимаар үйлчилгээ авах” хэсгийг дарна 4. Цахим үйлчилгээний системд бүртгүүлж, нэвтрэх эрх үүсгүүлнэ 5. Бүрдүүлсэн баримт бичгээ зааврын дагуу оруулж, хүсэлтээ илгээнэ 6. Визийн зөвшөөрлийн дугаарыг бүртгэлтэй утасны дугаарт мессежээр илгээнэ.
Эх сурвалж: ГИХГ
| Визийн зөвшөөрлийн хүсэлтийг ирэх сарын 1-нээс цахимаар хүлээн авна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24