Баасан, 2024-04-26
Рианна, A$AP Rocky нар хүүтэй болжээ

Дуучин Рианна, A$AP Rocky нар ээж аав болж бяцхан хүүгээ өлгийдөн авчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг 5-р сарын 13-нд Лос Анжелес хотод амаржсан гэжээ. Тэд хүүгийнхээ нэрийг хараахан ил болгоогүй байна.

Рианна хамгийн сүүлд тавдугаар сарын 9-нд Лос Анжелес хотноо Эх үрсийн баярын өдрөөр Роккигийн хамт Жоржио Балдид оройн зоог барих үеэрээ олны дунд харагджээ.

Барбадосын дуучин бүсгүй хөл хүнд байх хугацаандаа загварлаг хувцас өмсөж, бие давхар эмэгтэй донжийг нь тааруулж хувцалбал хичнээн гайхалтай харагдаж болдгийг олон нийтэд харуулсан билээ.

Эх сурвалж: TMZ


Рианна, A$AP Rocky нар хүүтэй болжээ
2022-05-20 14:16:34
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ