ОХУ-ын хөлсний цэргийн "Вагнер" бүлгийн тэргүүн Евгений Пригожин Украины тагнуулын агентлагт орос цэргүүдийн байрлалыг илчлэх саналыг удаа дараалан тавьжээ. Тэрбээр нэгдүгээр сарын сүүлээр энэ саналаа тавьсан ба оронд нь Бахмутаас цэргээ татъя гэсэн байна. Евгений Пригожин Украины тагнуулын агентлагтай харилцсан нь үнэн гэдгийг Украины хоёр албан тушаалтан баталжээ.
Гэхдээ энэ саналыг Оросын тал ямар байр суурьтай хүлээж авсан нь тодорхойгүй. Украины эрх баригчдын хувьд Пригожиныг хэлсэндээ хүрнэ гэдэгт итгэлгүй байгаа тул саналыг нь хүлээж авахаас татгалзжээ.
Украин дахь Москвагийн стратегийн асуудлаар Евгений Пригожин болон Оросын Батлан хамгаалах яам хооронд санал зөрөлдөөн үргэлжилсээр буй. Үүнтэй холбоотойгоор Пригожин дээрх саналыг тавьсан. Мөргөлдөөн хурцдаж байгаа тул Аюулгүй байдлын албаныхны оролцоо шаардлагатай гэж Кремль үзэж байж болзошгүй. Тодруулбал, "Вагнер бүлэг фронтын шугамд байгаа цагт Пригожин аюул багатай байна. Түүнд ерөнхийлөгчтэй шууд яриа хэлэлцээ хийх боломж бий. Гэхдээ энэ байдлаараа үргэлжилбэл Аюулгүй байдлын албаныхан таслан зогсоох арга хэмжээ авах нь дамжиггүй" гэж эх сурвалж мэдээлжээ.
ОХУ-ын засгийн газар Евгений Пригожиныг Украины тагнуулынхантай холбоотой байсан гэж сэжиглэж байна.
Эх сурвалж: DAILY BEAST
| "Вагнер"-ын тэргүүн Украинд мэдээлэл худалдахыг оролджээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24