2022 онд дэлхий даяар гүйцэтгэсэн цаазын ялын тоо баримтыг Эмнести Интернэйшнл байгууллага өнөөдөр нийтэлжээ.
Өнгөрсөн онд нийтдээ 883 цаазын ялыг дэлхийн улс орнуудад гүйцэтгэсэн байна.
Найдвартай эх сурвалжгүйн улмаас Хятад улсын тоо баримтыг үүнд оруулаагүй юм байна. Албан ёсны тоо баримтаа нууцалдаг тус улсад жил бүр хэдэн мянган хүнийг цаазалдаг гэсэн таамаг байдаг. Ямартай ч Хятад улсын хувьд энэ тоо 2021 оныхоос 50 гаруй хувиар өссөн гэж Эмнести Интернэйшнл баримжаалжээ.
Харин Хятад улсаас гадна бүртгэгдсэн бүх цаазын ялын 90 хувийг Ойрх Дорнод, Умард Африкийн бүсийн гуравхан оронд гүйцэтгэсэн байна.
Тухайлбал 2022 онд Иранд 576, Саудын Арабт 196, Египет улсад 24 цаазын ял гүйцэтгэжээ.
2021 онд Иранд 314, Саудын Арабт 65 хүнийг цаазалж байсан юм.
Саудын Араб улсын өнгөрсөн оны үзүүлэлт сүүлийн 30 жилийн хугацааны хамгийн өндөр нь болжээ. Тус улсын эрх баригчид ганцхан өдөр 81 хүнийг цаазалсан нь ховор тохиолдол болсон юм.
Нийтдээ өнгөрсөн онд дэлхийн 20 улсад цаазын ял гүйцэтгэжээ. Эдгээрээс тав нь цаазын ялаа буцаан сэргээсэн байна.
Тухайлбал Мьянмарын цэргийн дэглэм өнгөрсөн оны долдугаар сард улс төрийн дөрвөн хоригдлыг дүүжилсэн нь 1980-аад оноос хойших анхны тохиолдол болсон юм.
Өнгөрсөн онд Казахстан, Папуа Шинэ Гвиней, Сьерра Леон, Төв Африкийн БНУ, Экваторын Гвиней, Замби гэсэн зургаан улс цаазын ялыг бүрэн болон хэсэгчлэн халжээ.
Либери, Гана улсууд цаазын ялыг халах эхний алхмыг хууль тогтоомжийн хүрээнд хийсэн бол Шри-Ланка, Мальдив улсуудын эрх баригчид цаашдаа цаазын ял нэмж гүйцэтгэхгүй байх шийдвэрээ зарласан байна.
Эх сурвалж: Aljazeera
| Дэлхий даяар гүйцэтгэсэн цаазын ялын тоо сүүлийн таван жилийн дээд хэмжээндээ хүрчээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24