ОХУ-ын Ростов, Белгород, Воронеж мужуудын радио станцууд ерөнхийлөгч Путины хэлсэн үгийг дамжуулжээ. Энэ нь Украины армийн дайралтаас болж оросуудыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай боллоо, мөн дайчилгаа зарлаж байна гэсэн утгатай мэдэгдэл байсан. Гэвч орон нутгийн эрх баригчид болон Кремлиэс энэ мэдэгдлийг хуурамч гэж мэдэгджээ.
Мэдэгдэлд "Оросын иргэд, элэг нэгт ахан дүүс ээ. Өнөөдөр 04:00 цагт НАТО-ийн зэвсгээр зэвсэглэсэн Украины цэргүүд АНУ-ын дэмжлэгтэйгээр Курск, Белгород, Брянск мужуудын нутаг дэвсгэрт довтлов. Манай хилийн харуулууд болон зэвсэгт хүчин түрэмгийлэгчдийн эсрэг зоригтой тэмцэж байна. Миний зарлигийн дагуу Курск, Белгород, Брянск мужуудын нутаг дэвсгэрт байлдааны дэглэм тогтоолоо. Аюултай, зальтай дайсныг ялахын тулд ОХУ бүх хүчээ нэгтгэх шаардлагатай байгаа тул өнөөдөр би ерөнхий дайчилгааны тухай зарлигт гарын үсэг зурна" гэж хэлсэн байна. Мөн Курск, Белгород, Брянск мужуудын оршин суугчдыг улс орны гүн рүү нүүлгэн шилжүүлэхийг уриалжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ мэдэгдлийг хуурамч гэж мэдэгджээ. Мөн энэ нь иргэдийг сандаргах зорилготой хуурамч мэдэгдэл гэв.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA
| Оросын радиогоор Путины хуурамч мэдэгдэл явжээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24