Монгол Улсаас Монакогийн Хант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү 2023 оны зургаадугаар сарын 13-ны өдөр Монакогийн Хан Хоёрдугаар Альбертад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Элчин сайд У.Нямхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Хан Хоёрдугаар Альбертад уламжилж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 15 жилийн хугацаанд хамтын ажиллагаа боловсрол, эрүүл мэнд, соёлын өвийг хамгаалах, археологи, хүмүүнлэгийн салбарт амжилттай хөгжиж буйг тэмдэглэн цаашид харилцан сонирхсон бусад салбарт мөн өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллах эрмэлзлээ илэрхийлэв.


Монакогийн Хан Хоёрдугаар Альберт Монгол Улсын Ерөнхийлөгчид хариу мэндчилгээ дэвшүүлж, Элчин сайд У.Нямхүүд үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэн ажлын өндөр амжилт хүссэн байна.
Мөн өдөр Элчин сайд У.Нямхүү Монакогийн Хант Улсын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайд хатагтай Изабэль Бeрро-Амадэй, Монакогийн Эдийн засгийн зөвлөлийн дэд ерөнхийлөгч ноён Филип Ортелли, Антропологийн музейн захирал хатагтай Элэна Россони-Нотэр нарын албаны хүмүүстэй тус тус уулзаж, Монгол Улсын Засгийн газрын бодлого, хэрэгжүүлж буй гадаад арга хэмжээний талаар мэдээлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нөөц боломжуудын талаар санал солилцжээ.
| Монакогийн Хант Улсад хавсран суух Элчин сайд У.Нямхүү Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24