Даваа, 2024-04-15
ОХУ-аас Ким Жон Унд тагнуулын зориулалттай дрон бэлэглэжээ

  • Ковидын цар тахлаас хойших анхны гадаад айлчлал нь байв
  • ОХУ-д суралцдаг Хойд Солонгосын оюутнуудтай биечлэн уулзжээ
  • Дрон, сум нэвтэрдэггүй хантааз зэргийг бэлгэнд авчээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны ОХУ-д хийсэн зургаан өдрийн айлчлал өндөрлөж, тэрбээр нутаг руугаа буцлаа.

Уг айлчлал Ерөнхийлөгч Ким Жон Уны хувьд ковидын цар тахлаас хойших анхны гадаад айлчлал байсан бөгөөд түүнийг буцахад үдэлтийн арга хэмжээг зохион байгуулсан аж. Мөн түүнд дрон буюу нисгэгчгүй онгоц, сум нэвтэрдэггүй хантааз зэргийг бэлэглэсэн байна.  

Айлчлалын зорилго хоёр улсын зэвсэгт хүчний хамтын ажиллагаанд түлхүү төвлөрсөн бөгөөд Ерөнхийлөгч Путин, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар зэвсгүүдээ Хойд Солонгосын удирдагчид үзүүлсэн.
Үүнээс гадна Ерөнхийлөгч Ким Владивосток хотод суралцдаг Хойд Солонгос оюутнуудтай биечлэн уулзсан гэв.

Хойд Солонгосын мэдээллийн төв агентлагаас хоёр улсын удирдагчдын уулзалтыг “халуун дулаан” болсон хэмээн дүгнэж, улмаар ОХУ, Хойд Солонгосын хооронд “нөхөрлөл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн шинэ үе” эхэлсэн хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: The Moscow Times


ОХУ-аас Ким Жон Унд тагнуулын зориулалттай дрон бэлэглэжээ
2023-09-18 14:06:48
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ