Өнгөрсөн сард Энэтхэг улс сарны өмнөд туйлын ойролцоо газардсан анхны улс болж түүхэнд бичигдсэн. “Чандраян-3” нэртэй хөлөг хоёр долоо хоногийн хугацаанд судалгаа хийж, сарны мөчлөг дуусахтай зэрэгцэн “унтлагын” горимд шилжсэн.
Тус улсын Сансар судлалын байгууллага судалгааны явцад олдсон зүйлс, авсан зургийг тогтмол хуваалцаж буй. Эдгээр шинэ ололт нь Энэтхэгийн олон иргэнд догдлол авчирсан ч зарим нь уг судалгаа үнэхээр үр дүнтэй эсэхэд эргэлзэж байна.
Тэгвэл ВВС агентлаг НАСА-д ажиллаж байсан Мила Митра хэмээх хүнээс Энэтхэг улсын хийсэн сарны судалгаа хэр үр дүнтэй, ач холбогдолтой болохыг тодруулжээ.
Унтлагын горимд шилжихээс өмнөхөн “Чандраян-3” хөлөг 100 метр орчим зам туулсан. Энэ нь секундэд 1 сантиметр хурдлах чадвартай хөлгийн бүтцээр бодож үзвэл маш урт хугацаа аж.

Митрагийн хэлснээр уг ажиллагааны нэгэн чухал хэсэг нь өмнө нь бараг л судлагдаж байгаагүй сарны өмнөд туйлд эвдрэл, гэмтэл авалгүй газардаж, судалгаагаа гүйцэтгэсэн явдал гэв.
Судалгааны явцад хамгийн түрүүнд сарны хөрснөөс 10 сантиметр орчим ухаж, дээж авахад гадаргуу дээр болон доорх температур нь ялгаатай гарчээ. Тодруулбал сарны гадаргуу дээрх температур цельсийн 60 хэм байсан бол найман сантиметр ухахад 10 хэмээр буурсан аж.
Эрдэмтэн Митрагийн тайлбарласнаар уг мэдээлэл нь сарны хөрс сайн тусгаарлагч болно гэдгийг харуулсан учраас ач холбогдолтой судалгаа болсон байна. Мөн гадаргуун доор ус, мөс байж болзошгүйг илтгэж байгаа гэсэн юм.
Эх сурвалж: ВВС
| Энэтхэгийн сарны судалгаа хэр ач холбогдолтой вэ? |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24