Баасан, 2024-03-29
Apple кдмпани iPhone 12-ыг танилцууллаа

Дэлхийн техник технологи, ухаалаг гар утасны салбар дахь акулуудын нэг Apple компани өчигдөр /2020.10.13/ “Hi, speed” хэмээх өдөрлөг зохион байгуулж, хүлээлт үүсгээд байсан iPhone 12 ухаалаг гар утас, мөн HomePod mini ухаалаг гэрийн төхөөрөмжөө танилцууллаа.
 
Дөрвөн төрлийн iPhone 12 – iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max, iPhone 12, iPhone 12 mini
 
iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max загварууд нь 128 GB, 256 GB, 512 GB гэсэн гурван төрлийн багтаамжтай бол iPhone 12, iPhone 12 mini нь 64 GB, 128 GB, 256 GB гэсэн гурван төрлийн багтаамжтай байна.
 
 
iPhone 12 ухаалаг гар утас энэ жил дөрвөн төрлийн сонголттойгоор танилцуулагдлаа. Үнэ болон хэмжээний хувьд ялгаатай эдгээр iPhone 12 ухаалаг гар утсууд нь бүгд 5G сүлжээг дэмжиж, өмнөх загваруудаас илүү хурдан, илүү хүчтэй үйлдлийн системтэй болжээ.
 
5.4 инч iPhone 12 mini, 6.1 инч iPhone 12, 6.1 инч iPhone 12 Pro, 6.7 инч iPhone 12 Max зэрэг дөрвөн загвар нь 699 ам.доллараас 1,099 ам.долларын хооронд худалдаалагдана.
 
IFrame
 
Онцлох давуу талууд
 
iPhone 12 ухаалаг гар утасны бүхий л загварууд өндөр хурдны 5G сүлжээг дэмжин ажиллана.
iPhone 12 mini загвар нь одоогийн байдлаар дэлхий дээрх хамгийн жижиг, хамгийн нимгэн, хамгийн хөнгөн 5G сүлжээг дэмждэг ухаалаг гар утас.
 
Өмнө нь хэзээ ч ухаалаг гар утсанд ашиглагдаж байгаагүй Corning’s Gorilla хэмээх бат бөх керамик хамгаалалттай дэлгэц. Өмнөх загваруудаас дөрөв дахин илүү тэсвэртэй дэлгэц.
 
Super Retina XDR OLED тунгалаг дэлгэц.
Ухаалаг гар утсанд ашигласан анхны IP68 хэмээх усны хамгаалалт. Зургаан метрийн гүнд 30 хүртэлх минут тэснэ. Мэдээж, кофе, ундаа, ус зэрэг санамсар болгоомжгүй шингэн зүйлс асгахад хамгаалагдсан.
Илүү сайжирсан камерууд. Та одоо илүү харанхуйд, илүү гэрэл муутай нөхцөлд ч хүссэн зургаа өндөр нягтаршилтай авах боломжтой.
iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max загварууд нь Ultra Wide, Wide, Telephoto гэсэн гурван камертай бол iPhone 12, iPhone 12 Mini загварууд нь Ultra Wide, Wide гэсэн хоёр камертай байх болно.
 
iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max нь дөрвөн өнгөний сонголттой – далайн гүн хөх, алтан, мөнгөн, бал чулуун хар саарал
iPhone 12, iPhone 12 Mini нь таван өнгөний сонголттой – цэнхэр, ногоон, хар, цагаан, улаан
Ухаалаг гар утасны салбар дахь анхны тав нанометр A14 Bionic процессор. Энэ нь бусад ухаалаг гар утасны процессороос 50 хувь илүү хурдан ажиллана.
NASA Ангараг гаригийн гадаргыг судалсан Lidar хэмээх сканнер. Энэхүү технологийн тусламжтайгаар та оройн цагаар ч, гэрэл муутай нөхцөлд ч портрэйт буюу хөрөг зураг авах боломжтой.
Гар утаснаасаа 4К HDR бичлэг хийх боломжтой Dolby Vision технологи. Та одоо мэргэжлийн кино зураг авдаг технологиор хүссэн бичлэгээ хийж, гар утаснаасаа эвлүүлэх, засварлах боломжтой боллоо.
MagSafe соронзон технологийн тусламжтайгаар та утасгүй цэнэглэгчээр гар утсаа цэнэглэж, кейс, түрийвчээ хослуулах боломжтой.
Мөн IOS 14 сүүлийн үеийн үйлдлийн системтэй.
Нүүрстөрөгчийн хэрэглээг багасгах үүднээс Apple компани бүтээгдэхүүнийхээ савлагааг багасгаж, өмнө нь гар утастайгаа дагалдуулдаг байсан адаптер болон EarPods чихэвчээ одооноос тусад нь худалдаалахаар болжээ. Одоо зөвхөн USB-C залгуур танд очих болно.
 
 
iPhone 12 Pro болон iPhone 12 ухаалаг гар утаснуудын урьдчилсан захиалга аравдугаар сарын 16-ны Баасан гаригт эхлэх бол албан ёсоор худалдаанд аравдугаар сарын 23-ны өдөр гарна. Харин iPhone 12 Pro Max болон iPhone 12 mini загваруудын урьдчилсан захиалга ирэх арваннэгдүгээр сарын 6-ны өдөр эхлэж, арваннэгдүгээр сарын 13-ны өдөр албан ёсоор худалдаанд гарч, дэлгүүрүүдээр зарагдана.

Apple кдмпани iPhone 12-ыг танилцууллаа
2020-10-14 10:34:32
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ