Баасан, 2024-03-29
“LG” компани эвхэгддэг зурагт худалдаанд гаргана

Өмнөд Солонгосын “LG” компани дэлхийн анхны хуйлагддаг буюу эвхэгддэг зурагтаа өөрийн улсын зах зээлд худалдаанд гаргахад бэлэн болжээ. Энэхүү загварыг 2019 оны хавар худалдаанд гаргахаар төлөвлөж байсан ч ийнхүү хойшилж жил орчмын дараа худалдаанд гаргах гэж байна.
 
Анх 2018 оны нэгдүгээр сард олон улсын экспо дээр танилцуулж байсан энэхүү шинэ загвар, технологийн зурагт нь 87 мянган ам.доллар буюу 100 сая воны үнээр зарагдах аж.
 
“LG Signature OLED R” хэмээх уг загварыг Өмнөд Солонгосын хэмжээнд нэрийн барааны долоон дэлгүүрт худалдаалах юм байна. Дэлгэцийн хэмжээний хувьд харьцангуй жижиг байх ба суурь руугаа автоматаар хуйлран эвхэгддэг байхаар зохион бүтээгджээ.
 
“4K OLED” дэлгэц, шүгэл, хонх, дижитал цаг гээд хамгийн сүүлийн үеийн ухаалаг телевизэд байх бүхий л технологийг өөртөө агуулсан энэ загвар нь 65 инчийн дэлгэцтэй. Телевизийн суурийн хувьд хар, саарал, хөх, бор гэсэн дөрвөн өнгөний сонголттой.
 
 
Эх сурвалж: MASHABLE

“LG” компани эвхэгддэг зурагт худалдаанд гаргана
2020-10-21 16:18:14
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0