Бямба, 2021-01-23
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ил уурхайн үйлдвэрлэл техникийн албаны бүтээмж чанарын мэргэжилтэн Б.Гал-Эрдэнэ “МАПТЕК” компанийн шагнал хүртлээ

Дэлхийн тэргүүлэгч уул уурхайн программ зохион бүтээдэг Маптек компанийн  Боб Жонсоны нэрэмжит  “2020 оны шилдэг уурхайн төлөвлөлтийн тэмцээний  шагнал”-ыг Австрали Улсын Аделайдын Их Сургуулийн Уул уурхайн ашиглалтын магистрант Б.Гал-Эрдэнэ болон түүний баг хүртлээ.
 
     2020 оны 11-р сард тус компанийн Аделайд дахь салбар дээр Маптекийн Техникийн борлуулалтын ахлах мэргэжилтэн Стив Салливан багийн дөрвөн гишүүнд Маптек компанийг үүсгэн байгуулагч Боб Жонсоны хамт шагналыг гардуулжээ. Тэрээр энэ үеэр “Миний бие энэхүү шагналын эзэн болж байсан тул 2020 оны шагналын эздийн сэтгэл санааг маш сайн ойлгож байна. Энэ амжилт нь тэдний ирээдүйн карьерт чухал үүрэг гүйцэтгэж, дэлхийн лидерүүдэд танигдах боломжийг олгож байгаа юм.
 
     Суралцаж буй хугацаанд оюутнуудыг бодит амьдралын туршлагаар хангах нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Оюутнууд зөвхөн програм хангамж ашиглахийг суралцах нь хангалтгүй, харин уурхайн дизайны хувьд юу, хаана, яагаад, яаж гэдгийг тэдэнд ойлгуулах нь чухал юм. Би өөрөө геологич мэргэжлээрээ ажиллаж байхдаа уурхайн дизайнеруудад боломжит ордын байрлалыг өгөх нь хичнээн чухал болохыг олж мэдсэн. Тус тэмцээн нь тэдний суралцаж буй хугацаанд олж авсан бүхий л мэдлэгийг нь нэгтгэж,  ур чадвараа ирээдүйн карьер болон ажил мэргэжилдээ ашиглах боломжыг олгодог. Ялагч баг нь тухайн төслийн ил болон далд уурхайн үе шатны хооронд хамгийн сайн уялдаа холбоо, шилжилт зэргийг сайн хангаж өгсөн байна. Тэдний судалгаа нь геотехникийн хувьд аюулгүй ажиллагааг хангасан прагматик уул уурхайн тоног төхөөрөмжийн сонголтыг хийсэнд үнэ цэнэ нь оршиж байгаа юм” хэмээн онцлон хэлсэн байна. 
 
     Энэ жилийн төсөл нь Австрали улсын Queensland мужид байрлах Nordberg компанийн алт болон зэсийн ордны техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулахдаа зэс, алтны нөөцийг ашиглах уурхайн төлөвлөгөөний хугацааг бий болгох,  нөөцийг үнэлэх, нөөцийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд гаргасан санал, дүгнэлтүүдээс шалгаруулалт хийсэн байна. 
 
 
     Маптекын компаниас зохион байгуулагддаг оны шилдэг уурхайн төлөвлөлтийн тэмцээний шагналыг авах нь ялсан багийн хувьд маш чухал тооцогддог. Багийн ахлагч Б.Гал-Эрдэнэ “Уул уурхайн салбар нь геологи дээр суурилдаг, гэвч бид геологичдийн хэлсэн бүхэнд итгэх шаардлагагүй, бид давхар шалгах хэрэгтэй. Бид энэхүү төсөлдөө нөөц тодорхойлох болон уурхайн төлөвлөлт хичээлүүдээс суралцсан бүхий л мэдлэгийг ашигласан юм. Ил уурхайн хэмжээ хязгаарыг тодорхойлох ба далд уурхайг ямар аргаар олборлох нь бидний хувьд их хугацаа зарцуулсан ажил болсон юм. Далд уурхайн тогтворжилтийг тооцоолон Block caving эсвэл Sublevel caving гэсэн хоёр аргаас сонгох хэрэгтэй байсан юм. Эцэст нь бүх анализийг хийсний дараа Block caving арга нь хамгийн оновчтой нь болж тодорхойлогдсон юм” гэжээ.
 
     Маптек компани тус шагналыг 2010 оноос эхлэн олгосон бөгөөд эхэлсэн бөгөөд салбарынхаа оюутнууд болон мэргэжлийн байгууллагуудын боловсон хүчнийг дэмжиж буй бодлогын нэгээхэн илрэл юм.
 
Эх сурвалж: https://www.maptek.com/

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ил уурхайн үйлдвэрлэл техникийн албаны бүтээмж чанарын мэргэжилтэн Б.Гал-Эрдэнэ “МАПТЕК” компанийн шагнал хүртлээ
2020-11-23 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ