Бямба, 2024-04-27
Илон Маск агаараас нүүрстөрөгч шүүдэг шилдэг технологи бүтээвэл $100 саяар шагнана

Тесла компанийн гүйцэтгэх захирал, тэрбумтан Илон Маск агаараас нүүрстөрөгч шүүж, цэвэрлэх хамгийн шилдэг технологи зохион бүтээсэн хүнд $100 саяын шагнал амлаж байгаагаа зарлажээ.
 
Дэлхийн дулаарлыг зогсоохын тулд хүлэмжийн хийг бууруулахад агаар дахь нүүрстөрөгчийг шүүж, цэвэрлэх арга чухалд тооцогддог боловч энэ чиглэлд ахиц маш бага байгаа.
 
Ихэнх хүмүүс, байгууллагууд нүүрстөрөгчийн эх үүсвэрүүдийн ялгаруулалтыг багасгахад анхаарлаа хандуулдаг. Харин нэгэнт агаар мнадалд бий болсон нүүрстөрөгчийг цэвэрлэх тал дээр технологийн хөгжил удаашрлтай байна.
 
Хүлэмжийн хийг бууруулах зорилгодоо хүрэхийн тулд дэлхийн улс орнууд агаар дахь нүүрстөрөгчийг шүүж, цэвэрлэх технологийг хурдтай хөгжүүлэх шаардлагатайг Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг өнгөрсөн онд зөвлөж байжээ.
 
Илон Маск шагналынхаа болзол, нөхцлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ирэх долоо хоногт өгөх тухай твиттер хуудсандаа мэдэгдсэн байна. 

Илон Маск агаараас нүүрстөрөгч шүүдэг шилдэг технологи бүтээвэл $100 саяар шагнана
2021-01-27 15:39:33
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-16 16:38:38
    ?????: Манай утаагүй зуух хийсэн нөхөдүүд авсан юм бишүү.
Шинэ мэдээ