“Meta Platforms” компани VR төхөөрөмжийнхөө үнийг 33 хүртэлх хувиар бууруулахаар шийдвэрлэжээ.
“Meta Platforms” эрэлт тааруу байсантай холбоотойгоор зарим VR төхөөрөмжийнхээ үнийг 33 хүртэлх хувиар бууруулах шийдвэр гаргалаа.
Ялангуяа өнгөрсөн намар танилцуулсан “Meta Quest Pro”-ийн үнийг 1500 ам.доллароос 1000 ам.доллар болгон бууруулахаар байна. Түүнчлэн анх 500 ам.доллароор худалдаанд гарсан "Meta Quest-2" төхөөрөмжийг 430 ам.доллар болгож байгаа аж.
Төхөөрөмжүүдийн үнийг бууруулсан нь илүү олон хэрэглэгч виртуал бодит байдлыг сонирхоосой гэж хүссэнтэй холбоотой гэж “Meta Platforms” компанийн Гүйцэтгэх захирал Марк Закерберг онцолжээ. Харин эх сурвалжууд бизнесийн компаниуд болон хувь хүмүүсийн дунд эрэлт тааруу байгаагаас үнийг бууруулсан гэж мэдээлж байна.
“Meta Quest Pro” төхөөрөмжийг анх танилцуулахдаа тус компани төхөөрөмжийг ажлын орчинд ашиглах сонирхолтой бизнесийн байгууллагуудыг зорилтот хэрэглэгчид гэж харж байжээ. Хэдий тийм боловч төхөөрөмжийг худалдан авах компаниудын захиалга удаашралтай байгаа аж.
Үүний зэрэгцээ дээрх төхөөрөмжийг гуравдагч этгээдийн аппликейшнүүдтэй холбох боломж хязгаарлагдмал байгаа нь хэрэглэгчдийн сонирхлыг татахад хүндрэл учруулж буйг эх сурвалж онцолжээ
| “Meta Platforms” компани VR төхөөрөмжүүдийнхээ үнийг бууруулна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24