Бямба, 2024-10-26
Неймар ацан шалаанд оров

Францын “ПСЖ” багийн од Неймарын ирээдүй тодорхой бус хэвээрээ байна.
 
Бразил залуу хэрвээ хуучин баг “Барса” руугаа эргэн очвол цалин орлогонь нилээдгүй хэмжээгээр буурах гэнэ.
 
“Барселона” Неймарт жилийн 20 гаран сая еврогийн цалинг санал болгож буй нь Парисын багт авдаг мөнгөтэй нь харьцуулашгүй бага аж.
 
“Пари Сен Жермен”-д бразил довтлогч нэмэлт шагнал урамшуулал, Катарын үндэсний банктай байгуулсан гэрээ зэргээс 52 сая еврог халаасалдаг байна.
 
Францын нийслэлийн баг түүнд нэмэлт урамшуулал энэ тэрээг оруулаагүй зөвхөн цалин гэхэд л 38 сая еврогийн шинэ гэрээг санал болгож байгаа юм.

Неймар ацан шалаанд оров
2020-04-24 14:12:19
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ