Бямба, 2024-04-20
Оюутны спортын V их наадмын аварга тодорлоо

Монголын оюутны спортын V их наадмын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээний аваргаар МУИС-ийн Шонхорууд баг түрүүлж алтан медалийн эзэд болжээ. Шонхоруудад 69:48-аар хожигдсон Отгонтэнгэр их сургуулийн баг оюутны спортын V их наадмын мөнгөн медалийн эздээр шалгарлаа.
 
Харин хүрэл медалийн төлөөх өрсөлдөөн Этүгэн их сургуулийн Ирвэсүүд баг 91:48-аар МҮИС-ийг хожиж хүрэл медалийн эзэд болов.
 
Мөн V их наадмын эрэгтэй аваргын төлөөх тулаанд хэдхэн минутын өмнө МУИС ИЗОУИС-ийн Бүргэдүүд багийг 95:78-аар хожиж аваргын алтан медалийн эздээр тодорлоо. Эрэгтэй сагсан бөмбөгчдийн хүрэл медалийн төлөөх тоглолтод Отгонтэнгэр их сургуулийн Шилүүснүүд баг Мон-Алтиус БТДС-ийн Арслангууд багийг 66:62-оор хожиж Монголын оюутны спортын V их наадмын хүрэл медаль хүртэж байна.

Оюутны спортын V их наадмын аварга тодорлоо
2020-11-10 13:04:43
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0