Монголын Боксын холбооны Удирдах зөвлөлөөс мэдээлэл хийлээ.
Монголын Боксын холбооны Удирдах зөвлөл “2021 оны ДАШТ-ий сорилд залуу тамирчин О.Тулга ялсан байсан юм. Бид Э.Цэндбаатарын гомдлыг хэлэлцэн О.Тулга Э.Цэндбаатар нарыг өрсөлдүүлэн ялсныг нь ДАШТ-д явуулахаар боллоо.
Хоёр тамирчны тэмцээнийг гурван минутаар гурван үе явуулна. Таван шүүгч, ерөнхий шүүгч, эмч шүүгчтэй байна. Тэмцээнийг Эрдэнэт үйлдвэрийн Сэлэнгэ амралтын баазад аравдугаар сарын 3-нд зохион байгуулна.
Одоо О.Тулга ОХУ-ын Москва хотод тэмцээнд явж байгаа. Бид утасдаж шийдвэрээ мэдэгдсэн” гэлээ.
Боксын холбооны удирдах зөвлөлөөс МУГТ Э.Цэндбаатарын гомдлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Тодруулбал, 60 кг-ын жинд ДАШТ-д оролцох эрхээ аваад байсан О.Тулгатай өрсөлдүүлэн ялсныг нь явуулахаар болсон байна. Энэ талаар одоо Монголын Боксын холбооноос мэдээлэл хийх бөгөөд хэзээ тулааныг зохион байгуулахыг хэлэх юм байна.
О.Тулга нь одоо 21 настай, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай тамирчин аж. Тэрээр 2021 оны ДАШТ-д улсаа төлөөлөн оролцох сорилд түрүүлж, дэлхийн аваргад өрсөлдөх эрх аваад байсан юм.
МУГТ Э.Цэндбаатар өчигдөр ДАШТ-нд орох хүсэлтээ Монголын үндэсний олимпын хороонд өгсөн билээ. Тэрээр "ДАШТ-нд орж Олимпын наадамд хүрэл медалийн төлөө надтай тулалдсан Оросын тамирчныг хожмоор байна. Бас аварга болж, алтан медалийг эх орондоо авчирмаар байна. 60 кг бол миний үндсэн жин. Би жин хасч орох шаардлагагүй. Би рейтингээрээ дэлхийд хоёрт, Азидаа нэгд бичигдэж байгаа. Энэ миний хамгийн сүүлийн дэлхийн аварга байж магадгүй. Тиймээс орохыг маш их хүсч байна. Дараа нь ямар ч эргэлзээгүйгээр мэргэжлийн дэвжээнд өрсөлдөнө" хэмээн ярьсан билээ.

| Э.Цэндбаатар, О.Тулга нарын ялсан нь ДАШТ-нд явна |
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02
Алга болсон хүүгийн үеэл эгч С.Бямбасүрэн: Одоо бид нэгнийхээ буруу зөвийг шүүж байх цаг биш
2025-09-22 15:39:56
Хэн нэгнийг “дүүжлэх” гэж хүлээдэг талбар…
2025-09-22 15:33:51
МАН-ын даргын “сунгаа” долоо хоногоор сунгагдлаа
2025-09-22 15:28:53