Баасан, 2024-03-29
Дэлхийн стандартад нийцсэн "Мөсөн өргөө" үүдээ нээлээ

Монголд дэлхийн стандартад нийцсэн спортын иж бүрэн цогцолбор ордныг барьж байгуулахаар 2019 оны дөрөвдүгээр сард шавыг нь тавьж байв. 

 

Барилгын ажил хоёр жил гаруйн хугацаанд үргэлжилснээр өнөөдөр "Мөсөн өргөө" цогцолборыг албан ёсоор нээлээ. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон бусад албаны хүмүүс, хөрөнгө оруулагчид оролцлоо. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээлтийн ёслолын үеэр "Тус төслийг хамтран хэрэгжүүлсэн компаниуд маань нийгмийн хариуцлага гэж юу болохыг үлгэрлэн тодоор харууллаа. Та бүхнээр бахархаж байна. "Мөсөн өргөө"-г бүтээн байгуулахад гар бие оролцож, хувь нэмрээ оруулсан үндэсний болон гадаадын нийт 95 компани, 1,600 хүн, тэр дундаа тус төслийг санаачлан хэрэгжүүлж, санхүүжүүлсэн аж ахуйн нэгж, компаниудад онцгойлон баяр хүргэж, талархал илэрхийлье.

Дөрвөн улиралд дураараа гулгах энэхүү мөсөн талбайгаас Монголын анхны өвлийн олимпын медальтнууд төрөн гарна гэдэгт огт эргэлзэхгүй байна. Тэр цаг удахгүй ирнэ гэдэгт итгэл төгс байна" гэлээ. 

Энэхүү цогцолбор ордныг барьж бүтээн байгуулахад хувийн хэвшлийн компаниуд хамтран ажиллаж, хөрөнгө оруулснаараа онцлогтой юм. Тодруулбал, "Мөсөн өргөө" төслийн гол санхүүжүүлэгч нь "Ачит Ихт" ХХК ба Юнайтед Прожектс Корпорэйшн компани барилгын зураг, газар, дэд бүтцийн асуудлыг хариуцаж, МАК өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж, Степпелинк холдинг дуу авиа, гэрэл сүүдэр, дүрс бичлэгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглох мэдээллийн технологийн ухаалаг шийдэлтэй ордон болгох ажлыг тус тус гүйцэтгэжээ.

Цогцолбор ордон нь 2,600 хүний суудалтай бөгөөд хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг багийн болон ганцаарчилсан спортын төрлүүд, соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломжтой юм байна.


Дэлхийн стандартад нийцсэн "Мөсөн өргөө" үүдээ нээлээ
2021-09-29 17:25:11
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ