Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр IJF буюу Олон Улсын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Мариус Визертэй уулзаж 2022 оноос IJF World Tour тэмцээнийг зохион байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа.
Манай улс 2009-2011 оны хооронд “Чингис Хаан Дэлхийн цом”, 2012-2016 онуудад “Чингис Хаан Гран При” тэмцээнийг зохион байгуулж байсан туршлагатай бөгөөд энэ удаад Гранд Слам буюу Их дуулга тэмцээнийг эх орондоо дөрвөн жилийн хугацаанд зохион байгуулахаар болсон байна.
Тэмцээн 2022 оны зургадугаар сарын 24-26-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах юм. Гранд Слам тэмцээн нь нэр хүндээрээ ДАШТ болон “World Masters” тэмцээнүүдийн дараа эрэмблэгдэх томоохон тэмцээн бөгөөд олимпын эрхийн оноо олгох чухал ач холбогдолтой тэмцээн билээ. Энэ тухай мэдээллийг ОУЖБХ-ны албан ёсны вэб хуудсанд албан ёсоор өчигдөр мэдээллээ.
Эх сурвалж: Монголын жүдо бөхийн холбоо
| Жүдо бөхийн Их дуулга тэмцээнийг ирэх онд Монгол Улсад зохион байгуулахаар боллоо |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24