Мягмар, 2024-04-23
Зайон Уильямсон: “Би бясалгал хийсэн...”

“Нью-Орлеанс Пеликанс” багийн шинэ цэрэг Зайон Уильямсон сэлгээний тоглогчдын суудал дээр нойрмоглосон асуудлаа аятайхан тайлбарлахыг оролджээ.
 
Баг нь “Детройт Пистонс” болон “Лос Анжелес Клипперс”-тэй хийсэн тоглолтуудын үеэр түүнийг зүүрмэглэж байхыг телевизийн камерууд олзолсон билээ.
 
“Та бүхэн намайг талбайн хажууд хэрхэн бясалгал хийж буйг харлаа” гэсэн тайлбарыг Зайон хийжээ.
 
Улирлын өмнөх тоглолтын үеэр гэмтэл аваад шинэ улирлын ганц ч тоглолтод одоогоор оролцоогүй байгаа драфтын №1 сонголт Уильямсон өнөөдөр “Сан Антонио Спөрс”-тэй хийх тоглолтод оролцож магадгүй байгаа юм.

Зайон Уильямсон: “Би бясалгал хийсэн...”
2020-01-22 10:12:09
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0